Орон нутгийн сонгуульд С.Мөнхчулууныг Дундговь аймгийн МАН-ын даргаар томилжээ

🕔 2024/09/02 14:07

Дундговь аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. С.Мөнхчулуун нь 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2019 онд Нийслэлийн Засаг даргад заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, олонхийн санал авч байсан ч намын бодлогоор түүнийг эл албан тушаалд томилолгүй дахин санал хураалтыг явуулж С.Амарсайханыг сонгосон байдаг. Улмаар түүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, 2021 онд гишүүнчлэлийг эргүүлэн нь эргэн сэргээсэн. С.Мөнхчулуун нь 2020 оны УИХ-д бие даан нэрээ дэвшүүлж байсан бол 2024 онд МАН-аас дэвшиж чадаагүй юм. 2024 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймаг ялагдал хүлээсэн. Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуульд цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд түүнийг Дундговь аймгийн МАН-ын даргаар томилжээ. 
Боловсрол
  • 1987-1997 онд 42 дугаар дунд сургууль, Бүрэн дунд
  • 1997 - 2001 онд ТИС-ийн Механик Инженерийн сургууль, Бакалавр
  • 2012 - 2014 онд Удирдлагын Академи, Магистр
  • 2016 - 2020 онд Удирдлагын Академи, Докторант
  • 2001 - 2008 онд ХБНГУ -д Улс төр, Түүхийн чигэлэлээр суралцаж байсан
  • Метталлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэрэгтэй
  • Герман, Англи хэлтэй
Ажилласан байдал
  • 2009 - 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010-2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлий түншлэл, концессын хэлтсийн дарга
  • 2012 - 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2016 - 2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон
  • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон
  • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
  • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан
  • 2017 -2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга
  • 2022-2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2023 оноос Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитороор ажиллаж байна.
Сонгуульт ажил
  • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
  • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2021 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зөвлөх
Гэр бүлийн байдал
  • Эхнэр, хоёр охины хамт амьдардаг 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!