Ачааны автомашин замын хажуу руу унаж, нэг иргэн АМИА АЛДЖЭЭ

🕔 2024/06/03 11:42

Завхан аймаг, Алдархаан сум, Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнөө өглөө 03:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин /хоёр зорчигчтой/ автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байжээ. Ийнхүү цогцсыг алба хаагчид гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!