Cум, дүүргийн ИТХ-ын cонгуулийн сурталчилгаа эхэллээ

🕔 2016/10/01 14:31

Cум, дүүргийн ИТХ-ын cонгуулийн сурталчилгаа эхэллээ

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулть  аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Тус сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ.

 

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа аж.

 

Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болно. Улмаар ирэх сарын 19-ны өдөр сонгууль болох юм.

 

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр гардуулсан. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!