ДУНДГОВЬ: 136 аж ахуйн нэгж, байгууллагын 213 хяналтын камер хэвийн ажиллаж байна

🕔 2023/10/11 12:32


Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор 2024 онд Дундговь аймгийн төвийг камержуулах ажилд 1,8 тэрбум төгрөг тусгахаар ажиллаж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 2022 онд аймгийн ОНХС-гийн эх үүсвэрээр “Аймгийн төвийн хяналтын камерын нэгдсэн системийн угсралтын ажлын зураг, төсөв”-ийг боловсруулж, экспертизээр батлуулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажлын зардлыг 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтад ийнхүү тусгуулахаар төлөвлөж байна.

Тус аймагт 2014 онд камержуулалтын ажил хийсэн боловч одоогоор ажиллаж буй камер байхгүй байна. Гэхдээ камержуулах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийхийн тулд аймгийн Засаг даргын захирамжаартус аймгийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад MNS6423:2019 стандартын шаардлага хангасан камерыг дотор болон гадна орчинд байрлуулахыг үүрэг болгосны үр дүнд энэ сарын байдлаар 136 аж ахуйн нэгж,  байгууллагын 213 хяналтын камер хэвийн ажиллаж байна. Мөн гадна камерыг нийтийн эзэмшлийн зам талбайг 50 метр хүртэл хянах боломжтойгоор байрлуулахыг уг захирамжид тусгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!