ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дундговьд ажиллав
🕔 2023/10/09 10:33
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг 10 дугаар сарын 6-нд Дундговь аймагт ажиллаж, ЦХХХЯ-ны бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Ажлын баг энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Дундговь аймагт цахим шилжилттэй холбоотой хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцан, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилт, цахим шилжилт, цаашдын бодлого, чиглэлийг танилцуулан санал солилцжээ.

Иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтад 50 орчим байгууллагын 230 гаруй албан хаагч оролцсон бөгөөд энэ үеэр сургалт зохион байгуулж, цахим ур чадвар олгожээ. Мөн иргэдээс цахим шилжилт хийх бэлэн байдлыг тодорхойлох судалгаа авлаа. Дундговь аймгийн хувьд Засаг даргын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим аймаг–Ухаалаг Дундговь” зорилт дэвшүүлж, цахим шилжилтийн үйл ажиллагааг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн үр дүнд төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа дотоод удирдлагын erp.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын албан бичиг солилцоог 100 хувь цахимжуулжээ.
Мөн “ХУРДАН” цэгийн үйлчилгээг энэ оны 5 дугаар сард гурван байршилд нээн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд одоогоор 4000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон бизнесийн байгууллагын үйлчилгээ, бүх төрлийн мэдээллийг нэгдсэн нэг платформтд нэгтгэн аялал жуулчлалын “Дундговь” аппликейшн хөгжүүлж нэвтрүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “шил” ажиллагааны хүрээнд dundgovi.gov.mn аймгийн нэгдсэн цахим хуудас болон бүх сумын цахим хуудсыг шинээр хөгжүүлснээр энэ онд ил тод байдлын үнэлгээгээр 88,8 хувьтай үнэлүүлж, “хангалттай” түвшинд хүрчээ.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!