Дундговь аймгийн цахим хуудас АТГ-ын үнэлгээгээр улсдаа тэргүүлжээ

🕔 2021/02/08 14:10

 

Дундговь аймгийн цахим хуудас АТГ-ын үнэлгээгээр улсдаа тэргүүлжээ

Дундговь аймгийн албан ёсны "Dundgovi.gov.mn” http://dundgovi.gov.mn/ цахим хуудас АТГ-ын үнэлгээгээр 86.8 хувийн үнэлгээ авч, улсын хэмжээнд тэргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын "Авлигаас урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд 14 яам, 21 аймгийн албан ёсны цахим хуудсын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг 38 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн аж.

 

Шалгуур үзүүлэлтэд авлигын хууль тогтоомжийн хэрэгжилт, шилэн дансны хэрэгжилт, худалдан авах ажиллагааны ил тод байдал зэрэг ил тод байх ёстой бүх мэдээлэл, мэдээллийн агуулга, цар хүрээ, энгийн ойлгомжтой байдал зэргийг хамруулан дээрх шалгаруулалтыг хийсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!