ДУНДГОВЬ: "Дундговь судлал-2023" эрдэм шинжилгээний бага хурал болно

🕔 2023/08/28 17:38


Дундговь аймгийн Музейгээс жил бүр зохион байгуулдаг “Дундговь судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 онд 10 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөжээ. “Дундговь судлал”эрдэм шинжилгээний энэхүү бага хурлыг тус аймгийн түүх, соёлын биет болон биет бус өвийг судлах ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг ба энэхүү хуралд танилцуулсан илтгэлээр ном болгон гаргадаг.

2016 оноос хойш энэхүү хурлыг зохион байгуулж, олон эрдэмтэн, судлаачид оролцсон. Тухайлбал, 2022 оны бага хуралд Соёлын Яам, Соёлын Өвийн Үндэсний төв, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үндэсний их сургууль, Шашны дээд сургууль, Дундговь аймгийн УЦУОШТ зэрэг 10 байгууллагын эрдэмтэн судлаачид оролцжээ. Илтгэгчид Дундговь аймгийн өв соёл, түүхийн судалгаа, шинжилгээний сонирхолтой илтгэлүүдийг тавьж, орон нутгийн судлах сан хөмрөгийг баяжуулдаг бөгөөд энэ нь зөвхөн тус аймгийг судлаад зогсохгүй, монголын түүх соёлын дурсгалуудыг судалгааны эргэлтэд оруулж, мэдээллийг олон талаас нь судалдгаараа онцлогтой. “Дундговь судлал-2023” Эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэлээ танилцуулах эрдэмтэн, судлаачдыг 9 дүгээр сарын 25-29-нд бүртгэх ажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!