Тайванийн АНУ-тай хийх уулзалтын эсрэг БНХАУ хатуу арга хэмжээ авна

🕔 2023/03/31 17:03

Тайванийн АНУ-тай хийх уулзалтын эсрэг БНХАУ хатуу арга хэмжээ авна

 

Тайванийн удирдагч, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга нарын уулзалт Хятадад хүчтэй цохилт болно  гэж Евразийн группийн Хятад хариуцсан захирал Анна Эштон мэдэгджээ.

Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн ирэх долоо хоногт Лос-Анжелесоор дамжин өнгөрөх айлчлал хийхдээ түүнтэй нүүр тулан уулзаж магадгүй байгаа юм. Цай одоогоор Төв Америкийн холбоотнууд болох Белиз, Гватемал улсад айлчлахаар 10 хоногийн аяллаа эхлүүлээд байна. Гэхдээ Маккартитай хийх уулзалт албан ёсоор батлагдаагүй байгаа юм. Бээжин энэ уулзалтыг эсэргүүцэж байгааг эрт анхааруулсан. Өнгөрсөн жил АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилж, Ерөнхийлөгч Цайтай уулзсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн.  Уг айлчлалын өмнө Хятадын арми Тайванийн ойролцоо сургуулилалт хийж, Тайваниас төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон. АНУ, БНХАУ-ын харилцаа муудаж байгааг шинжээчид анхааруулсаар байгаа билээ.  

Түүнчлэн Цай, Маккарти нарын ирэх долоо хоногт болох уулзалт нь хурцадмал байдлыг улам бүр нэмэгдүүлэхээр байгаа юм. Хятад улс Тайваньтай холбоотой асуудал бол  эх газрын Хятадын дотоод асуудал гэж олон удаа мэдэгдсэн. Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж, Тайванийг гадаад харилцаа тогтоох эрхгүй хэмээдэг.   

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Цайгийн энэ аялал нь дамжин өнгөрөх биш, харин  харилцаа холбооны ахиц дэвшлийг эрэлхийлж, Тайванийн тусгаар тогтнолыг сурталчлах оролдлого. Асуудал нь АНУ Тайванийн тусгаар тогтнолыг бүдүүлгээр дэмжиж байгаа явдал юм” гэжээ.

Улаан шугамыг гатлах

Бээжин Тайванийг давж болохгүй "улаан шугам” гэдгийг байнга анхааруулсаар ирсэн. Анна Эштон хэлэхдээ, Хятад улс Тайваньтай урт хугацаанд энх тайвнаар дахин нэгдэхийг илүүд үзэж байгаагаа олонтаа хэлж байгааг АНУ  анхаарах нь чухал юм хэмээгээд "Цаг хугацаа Хятадын талд байна. АНУ Хятадын улаан шугамыг давах нь Хятадыг хүч хэрэглэх, илүү тууштай ажиллахаас өөр аргагүй байдалд хүргэж болзошгүй юм" гэжээ.

Эх сурвалж: CNBC

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!