ЗАР »
Си Жиньпин Жо Байдентай Тайваний асуудлыг хэлэлцэнэ
БНХАУ-ын дарга Си Жиньпин удахгүй болох виртуал уулзалынхаа үеэр Бээжин эх газар Тайванийг эргүүлэн нэгтгэхийн төлөө бүхий л хүчээрээ ажиллана, Тайваний салан тусгааралагчдыг дэмжих гэсэн оролдлого ямар аюултай болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд дуулгана гэдгийг Хятадын төрийн мэдээллийн China Daily сонин дээд түвшний уулзалтын өмнөхөн редакцийн нийтлэлдээ мэдэгджээ.
Цагаан ордноос Байден, Си Жиньпиний виртуал уулзалт Вашингтоны цагаар даваа гарагийн 19.45 цагт болно гэж мэдээлж байсан юм.
Хятад, АНУ-ын удирдагчид энэ онд хоёр ч удаа утсаар ярьж, хоёр удаагийн яриа нь талуудын үр бүтээлтэй хамтын ажиллагаанд тус болсон тухай хэвлэлд тэмдэглэжээ.
"Энэ удаад ч мөн ийм болно гэж найдаж байна. Учир нь тэдний анхны виртуаль уулзалт АНУ-аас Тайваньд явуулж буй үйлдэл маргаан хурцдах шалтгаан болсон үед болох гэж байна”, – хэмээн нийтлэлд бичсэн аж.
Бээжингийн зүгээс Тайвань нь Бээжингийн чухал эрх ашгийн нэг бөгөөд арал дээрх салан тусгаарлах хүчийг өөгшүүлэн дэмжсэн ямар ч үйлдэл Хятад-Америкийн харилцааг агшин зуурт үгүй хийж, дэлхий нийтээр нь харанхуй руу аваачих магадлалтай гэдгийг нэг бус удаа Вашингтонд сануулж байжээ.
Тиймээс ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бямба гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярихдаа "Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжсэн ямар ч дэмжлэг эцсийн дүндээ бүсийн энх тайвныг үгүй хийж, эцсийн дүндээ АНУ-д хохиролтой гэдгийг онцолсныг нийтлэл бичигчид нэмжээ.
Хятадын тал ирэх уулзалтынхаа явцад Бээжин Тайванийг эх газартай эргэн нэгдүүлэх асуудалд шийдмэг байр суурьтай байгаа, түүнчлэн Америкийн одоогийн засаг захиргааг Тайванийн салан тусгаарлагчдыг дэмжиж, Бээжинг замаас шахсанаар АНУ-ын боломжит эрх ашиг, алдагдлыг дэнсэлж үзэхийг Байденд сануулна гэж найдаж байгааг сонинд бичжээ.
Тус сонины редакцийн үзсэнээр, Байден засаг захиргаа нь Тайванийн тусгаар тогтнолын эсрэг гэдгийг тодорхой мэдэгдэж, АНУ Хятад, АНУ-ын хамтарсан 3 мэдэгдэлд заасан үүргээ биелүүлнэ гэдгээ батлах ёстой гэжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!