"Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт "Отоглох цэг" байгуулав

🕔 2022/09/05 15:21

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий отоглох цэгийг байгуулжээ. Тус бүтээн байгуулалтыг "ХАНГДА" ХХК, улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. 
Байгалийн үзэсгэлэнт газрын захиргаанаас “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!