НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан тогтоол баталжээ

🕔 2022/03/03 13:17

НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан тогтоол баталжээ


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганаар Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталжээ.
Тодруулбал, НҮБ-ын бүх 193 гишүүн орны 141 дэмжсэн бол ОХУ, Беларусь, БНАСАУ зэрэг таван орон эсрэг санал өгсөн байна. Харин 35 орон түдгэлзсэн санал өгчээ.
Уг тогтоолд Оросыг "Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрэн хийгээд нөхцөл болзолгүйгээр гаргахыг” шаардсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!