ДУНДГОВЬ: Хот хоорондын нийтийн тээвэр “Драгон” төвөөс явдаг боллоо

🕔 2022/01/08 17:42

ДУНДГОВЬ: Хот хоорондын нийтийн тээвэр “Драгон” төвөөс явдаг боллоо

 

Дундговь аймгийн төв Сайнцагаан сум хүртэлх хот хоорондын тээвэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх "Лавай” төвөөс явдаг байсан бол энэ оноос /2022/ эхлэн Сонгинохайрхан дүүрэгт байх "Драгон” авто тээврийн төвөөс явдаг болж байгаа аж.

Цагийн хуваарийн хувьд Улаанбаатар талаас өглөөний 09.00 цагаас даваа, мягмар, бямба, ням гарагуудад хөдлөх бол Дундговь талаас өдрийн 12.30-14.00 цагийн хооронд мягмар, лхагва, ням, даваа гарагуудад хөдлөх юм. Үнийн тухайд Улаанбаатар-Сайнцагаан чиглэлийн тасалбарын үнэ том хүн-19000, 6-12 насны хүүхэд-9500 төгрөг байх аж.

Үүгээр зогсохгүй Өмнөговь-Дундговь-Улаанбаатар, Улаанбаатар-Эрдэнэдалай, Сайхан-Овоо-Дэлгэрхангай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврүүд Драгон төвөөс явах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харна уу.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!