ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өсчээ
🕔 2022/01/07 12:51
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.
Харин ижил хугацаанд нас барсан хүний тоо буурсан нь нааштай үзүүлэлт болсон байна.
"Өнгөрсөн долоо хоногт цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлсэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вирусийн шинэ хувилбарын тархалтыг цунамитай зүйрлэжээ.
Тодруулбал сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 9,520,488 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ижил хугацаанд 41,178 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь өмнөх долоо хоногийн 44,680 эндэгдлээс буурсан үзүүлэлт болжээ.
Хэдийгээр Омикрон хувилбар вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг хүндээр өвчлүүлэхгүй байгаа ч анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг доктор Гебрейесус улс орнуудад уриалсан байна.
"Хүндрэл бага байгаа нь санаа амрах шалтгаан биш. Өмнөх хувилбаруудын нэгэн адил Омикрон нь хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, нас барахад хүргэсээр байна. Халдварын асар том цунами хурдтай тархаж байгаа нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн системд хүнд сорилт болж байна” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн халдвар тархалт дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй байсан байна. Тухайлбал өмнөд, умард Америк тивүүдэд хоёр дахин өссөн бол Африк тивд ердөө 7 хувиар өсжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!