ХААН банк сагсан бөмбөгийн талбай байгуулж, хүлээлгэн өглөө

🕔 2021/11/29 15:18

 

 

ХААН банк сагсан бөмбөгийн талбай байгуулж, хүлээлгэн өглөө

 

ХААН банкны 30 жилийн ойг тохиолдуулан тус банкны Дундговь дахь салбараас Сайнцагаансуманд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг байгуулж, хүлээлгэн өглөө.

Тус талбайг 68,0 сая төгрөгийн өртгөөр бүтээн байгуулсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон анхаарчээ.

Сагсан бөмбөгийн энэхүү талбайг аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгч, ашиглалт, хамгаалалтыг Сайнцагаан сумын Мандал сургуульд хариуцуулаад байна.

Талбайн нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр "аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжихээр тусгагдсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь залуусын биеийн тамирыг дэмжих томоохон дэмжлэг болж байна” хэмээн онцолж, ХААН банкны хамт олонд талархал илэрхийллээ.

 

Энэ үеэр аймгийн сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний аварга Онцгой байдлын баг тамирчид, Хаан банкны Дундговь салбарын баг тамирчид, Мандал сургуулийн сурагчид нөхөрсөг тоглолт хийсэн байна.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!