“I love Mandalgovi” төсөл орон нутгаа хайрлаж, хамгаалъя гэсэн санааг илтгэнэ

🕔 2021/11/11 17:11

 

 

Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сошиал группуудын админуудын "Монгол хүн байна даа” нэгдлээс санаачлан "I love Mandalgovi” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

"Монгол хүн байна даа” нэгдэл нь 2020 оны 2 дугаар сард цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан мэдээ мэдээллийг иргэдэд үнэн зөв, шуурхай хүргэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор байгуулсан.

Тус нэгдэл үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн "Монгол хүн байна даа амны хаалтаа зүүцгээе”, Голомтод ажиллаж буй ажилчдын ар гэрт туслах, "Хийснийг хүндэлж, хотоо хайрлая” уриан дор "Dance square” талбайг тохижуулах, гудамжны "Номын сан”-г бий болгон тохижуулах зэрэг 10 орчим бүтээлч ажлыг санаачлан болон нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан байна.

Энэ удаад орон нутагтаа хайртай залуус гэх утга санааг илтгэж, орон нутгаа хайрлаж, хамгаалцгаая гэсэн нөлөөллийн дор "Би Мандалговьдоо хайртай” үсэгт самбарыг босгохоор ажиллаж байгаа аж.

 

Энэхүү төслийн санхүүжилт 5,984,000 төгрөг бөгөөд олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр ажлын гүйцэтгэл одоо 75 хувьтай хэрэгжиж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!