Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр байдаг

🕔 2017/11/06 11:26

 

ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь жүжигчин Г.Ундармаатай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгоё" төслийг хэрэгжүүлж байгаа билээ, уг төслийн хүрээнд хийгдэж буй нөлөөллийн үйл ажиллагаа үргэлжлэн амжилттай зохион байгуулагдсаар байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үзвэр үйлчилгээний газрын Менежерүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх тэдэнд зориулсан хүртээмжтэй орчныг хэрхэн бүрдүүлэх, дэд бүтцийн стандартуудыг танилцуулах сургалтзохион байгуулагдлаа.

 

Тус сургалтад:

· Биеийн тамир спортыг газар

· МҮЭСТО

· Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

· Драмын театр

· Гэрлэх ёслолын ордон

· Нийслэлийн СТӨ

· Үлэг гүрвэлийн төв музей

· Монголын хүүхэлдэйн театр

· Монгол бөхийн өргөө

 

зэрэг Улаанбаатар хотод үзвэр үйлчилгээ үзүүлдэг томоохон газруудын Менежерүүд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог хангах хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахаар боллоо.

 

Сургалтад идэвхтэй хамрагдсан та бүхэнд баярлалаа.

 
Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр байдаг
Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр байдаг
Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр байдаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!