ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ЭМЯ: Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийн 0.44% нь коронавирусийн халдвар авсан
🕔 2021/05/24 16:09
Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран оролцон вакцинтай холбоотой мэдээллүүдийг өглөө. Дархлаа судлаач, доктор Д.Мандахнаран "Дэлхийн улс орнууд вакцинтай холбоотой мэдээллээ ил тод зарлаж байгаа. Вакцинжуулалт нь ид өрнөж буй АНУ-ын мэдээллийг авч үзье. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв тавдугаар сарын 17-нд 123 сая хүнд коронавирусийн халдварын эсрэг вакцин хийгээд байгаа тухайгаа мэдээлсэн.
Одоогоор вакцин хийлгээд буй 123 сая хүнээс 1,949 нь өвчилсөн. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа вакцин үр дүнгийнхээ хэмжээнд байгаа тул санаа зовох хэрэггүй гэж байгаа юм. АНУ өөрийн иргэдээ вакцинжуулахдаа Pfizer, Moderna, Jonhson&Jonhson компанийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа.
Вакцин үйлдвэрлэгч нар
- Вакцин тариулсан хүмүүсээс маш цөөхөн нь өвчлөх магадлалтай
- Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хөнгөн өвчилдөг гэдгийг хэлж байгаа.
Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа нь Израил улс. Харин хөгжиж буй орнууд дундаа манай улс тэргүүлж буй. Хөгжиж буй орнуудад нийт вакцины 0.3% нь оногдож байгаа бөгөөд хөгжсөн, эдийн засгийн боломжтой улс орнууд вакциныг хамж авч байгаа гэх шүүмжлэл ил тодоор өрнөсөн. Иймд хөгжиж буй болон буурай орнуудад вакциныг хэрхэн хүртээмжтэй хуваарилах, КОВАКС хөтөлбөрт яаж хамруулах вэ зэрэг нь томоохон асуудал болж байна" гэсэн юм.
Манай улсын хувьд коронавирусийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд 770 гаруй мянган хүн хамрагдсанаас 0.44% нь коронавирусийн халдвар авчээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!