Сэлэнгэ үүлдрийн үрээр монгол үхрийг хээлтүүлэв

🕔 2021/08/25 13:45

 

 

Сэлэнгэ үүлдрийн үрээр монгол үхрийг хээлтүүлэв

 

Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд Сайнцагаан, Луус сумын 2 өрхийн 10–аад үхэрт анх удаа зохиомол хээлтүүлэг хийж, туршиж байна.

Мах, сүүний хосолмол ашиг шимтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн үрээр монгол үхрийг сонгон хээлтүүлэг хийсэн байна.

Үхэр сүргийн удмын зүйг сайжруулах биотехнологийн дэвшитэт энэхүү арга нь шилмэл хээлтүүлэгчийн удам зүйн дэвшлийг түгээхэдхялбар, оновчтой, үржүүлгийн бусад аргаас хямд зардалтай, хээл авалтын хувь өндөр, сайн хээлтүүлэгчийн үрийг олон жил ашиглаж маш олон хээлтэгчийг хээлтүүлэн олон тооны үр төл авах боломжтой, хээлтүүлэг, нийлүүлэлтийн үед гардаг үргүйдэл, сувайралтад нөлөөлөхүйц нөхөн үржихүйн замын халдвар, өвчлөлөөс сэргийлэх боломжийг бүрдүүлдэгдавуу талтай аж.

 

Нэг үхрийг хээлтүүлэхэд 70,0 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд энэхүү зардлыг малчид өөрсдөө гаргажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!