Аймгийн алдарт уяачид цол чимгээ гардан авав

🕔 2021/08/24 17:30

 

 

Аймгийн алдарт уяачид цол чимгээ гардан авав

 

Ковид цар тахлын улмаас энэ жил наадам хийгээгүй ч "Нарны хүлэг” уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу Дундговь аймгийн Онцгой комиссын 21 дүгээр хуралдаанаас "Мандалын хурд” зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Тиймээс энэ сарын 21-нд Дэрэн сумын нутагт "Мандалын хурд-21” уралдаан болж, 5 насны 152 морь уралдаж, энэ үеэр шинээр төрсөн аймгийн алдарт уяачид цол, чимгээ гардан авчээ.

Тодруулбал, Баянжаргалан сумын уяач С.Сүхбаатар, Хулд сумын уяач П.Өлзийхүү, Б.Эрдэнэтогтох , Өлзийт сумын уяач Л.Лодойсамбуу, Эрдэнэдалай сумын уяач О.Мөнхсайхан, О.Мөнхбат, О.Мөнхтулга, Ю.Эрдэнэбаяр, Адаацаг сумын уяач Б.Хадбаатар нар аймгийн алдарт уяачийн болзлыг хангасан байна.

Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгодог аж.

Энэхүү уралдааны үеэр 5 насны нийт 152 морийг 55 морь унаач хүүхэд унаж уралдсан бөгөөд уралдааны үеэр мориноос унаж бэртэл гэмтэл авсан хүүхэд байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.

 

Аймгийн МХГ-аас байцаагчид ажиллаж, морь унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл, гэнэтийн ослын даатгал, эцэг, эх, уяач, хүүхдийн гурвалсан гэрээ, коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавьсан аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!