- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
2021.4.16-нд Цэц дээр юу болов?
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үгүйг Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцэв. Үүнийг хэлэлцэх хурал өдрийн тал гацсан.
Учир нь, өглөө 8:30 цагт товлогдсон хуралд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ирсэнгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд ингэж хуралдаанаа бойкотолсон Цэцийн гишүүн гарч байсангүй. Ц.Нанзаддорж анхных нь ажээ.
Ингээд Цэцийн удирдлагуудын шийдвэрээр бүрэлдэхүүнийг өөрчилж Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Энэ бүрэлдэхүүнээр 15:00 цагаас хуралдаж гурван цаг гаруй хэлэлцэв. Дам утгаараа "...Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” гэсэн 02 тоот дүгнэлтийг гаргалаа. Энэ хооронд Цэцийн гадна болоод цахим сүлжээнд Цэцийн гишүүдийг эсэргүүцсэн "жагсаал” болж байв. МоАХ-ны харьяалал бүхий зарим хүн хатуу хөл хорионы дэглэм зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх мэдээлэл бий.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цэцийн зарим гишүүнд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан.
Ер нь бол Цэцийн гишүүн, "гаднын этгээд”, ер нь хэн ч бай Цэцийн үйл ажиллагааг тасалдуулахыг хуулиар хорьсон. Хариуцлага хүлээлгэдэг.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд "Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно” гэж бий.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин