“Бизнесээ эхэл” сургалтаар ТЭЗҮ боловсруулах чадвар эзэмшжээ

🕔 2021/03/23 11:01

 

 

“Бизнесээ эхэл” сургалтаар ТЭЗҮ боловсруулах чадвар эзэмшжээ

 

"Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-ын Сайнцагаан сумын салбараас "Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд ОУХБ(Олон улсын хөдөлмөрийн байгууллага)-ын "Бизнесээ хөгжүүл” сургалт зохион байгуулж, 16 бизнес эрхлэгч хамрагдлаа.

Тус салбараас энэхүү төслийн хүрээнд ОУХБ-ын "Бизнесээ эхэл” таван удаагийн сургалтыг өмнө нь зохион байгуулж, 80 хүнийг хамруулсан бөгөөд сургалтаар орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн анхан шатны мэдлэг олгож, ТЭЗҮ боловсруулах чадвар эзэмшүүлжээ.

Харин "Бизнесээ хөгжүүл” сургалтаар дээрх сургалтад оролцсон бизнес эрхлэгчдэд маркетинг, бараа материал худалдан авах, нөөцийн хяналт, бүтээгдэхүүний өртгийн тооцоо, нягтлан бодох бүртгэл, бизнесийн төлөвлөлт сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож чадавхжуулсан байна.

Тус сургалтад ХХҮГ-ын хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн төсөл”-д хамрагдаж, 10,0 хүртэл сая төгрөгийн зээл авсан 9 иргэн оролцжээ. Эдгээр иргэдийн хувьд зээл авахын өмнө мөн "Бизнесээ эхэл” сургалтаар ТЭЗҮ боловсруулах чадвар эзэмшин төслөө боловсруулж, жижиг зээл аван бизнесээ өргөжүүлж байгаа юм.

 

Ийнхүү орон нутагт төсөл хөтөлбөрүүд харилцан мэдээлэл солилцож, бизнесүүдийг системтэйгээр чадавхжуулж, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэж хамтран ажиллаж байгаа нь тэднийг дэмжсэн бодитой ажил болж байгаа аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!