119 хүн нутагтаа ирэхээр бүртгүүлжээ

🕔 2021/02/08 14:09

 

119 хүн нутагтаа ирэхээр бүртгүүлжээ

Дундговь аймгийн Онцгой комиссоос УОК-ын 4-р хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.

Орон нутагтаа ирэх хүсэлтэй иргэдийг энэ сарын 5-6-нд бүртгэсэн ба одоогийн байдлаар 119 хүн ирэх хүсэлтээ илэрхийлжээ.

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр бүртгүүлсэн иргэдPCRшинжилгээ өгсөн, аймгийн харъяат иргэн байх ёстой бөгөөд ирсэн иргэдийг гуравдугаар сарын 31 хүртэл буцаахгүй байхаар Онцгой комиссоос шийдвэрлэж байгаа аж.

Зөвхөн цагаан сар тэмдэглэх зорилгоор ирж байгаа болон Улаанбаатар хотын харъяатай иргэдийг татан авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Дундговь аймгийн хувьд өмнө нь нэгдүгээр сарын 22-28-нд 583 иргэнээ татан авсан ба хамгийн сүүлд ирсэн иргэний гэрийн тусгаарлалтад байх хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

 

Тиймээс Онцгой комиссоос дараагийн иргэдээ өнөөдөр татан авахаар ажиллаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!