Дундаж цалин 1 сая 261 мянган төгрөг болж 8.6 хувиар өсчээ

🕔 2020/09/14 13:09

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны наймдугаар сарын Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёрдугаар улиралд 44 мянган аж ахуй нэгж байгууллагын 676.4 мянган ажиллагсад хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 5 хувиар, өмнөх улирлаас 4.3 хувиар, ажиллагсад өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өмнөх улирлаас 2.3 хувиар тус тус өссөн байна. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 674.4 мянган ажиллагсдын дундаж цалин 943.5 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны хоёрдугаар улиралд 1 сая 261 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын: 

12 хувь нь 420 мянган төгрөг хүртэл цалинтай

21.2 хувь нь 420-700 мянган төгрөгийн цалинтай

27.4 хувь нь 700-1.1 сая төгрөгийн цалинтай

17.7 хувь нь 1.1 саяас 1.5 сая

10.1 хувь нь 1.5 саяас- 2 сая

7 хувь нь 2 саяас 3 сая

4.6 хувь нь 3 сая төгрөгөөс дээш цалинтай байна. 

Ажиллагсдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл өмнөх улирлаас 420 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагсад 1.5 мянгаар, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай ажиллагсад 2000-аар, 1.1-.1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагсад 6.6 мянгаар, 1.5-.2.0 сая төгрөгийн цалинтай ажиллагсад 7 мянгаар, 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагсад 2.9 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагсад 76-аар нэмэгдсэн байна. Харин 420-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагсад 5000-аар буурсан байна. 

Үндэсний статистикийн хороо


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!