Өвөрмонголын Одон телевизийн хамт олон "бослоо"

🕔 2020/09/04 18:00

Өвөрмонголын ТВ-ийн ихэнхи ажилтан монголчууд юм. Бүх монгол ажилтан буюу 300 гаруй хүн санал нэгтэйгээр монгол сургууль хятадаар хичээллэхийг эсэргүүцэж, үүнийгээ илэрхийлэн бичиг үйлдэж, гарын үсэг зурав. Энэ тухайгаа мэдээ бэлтгэж, ТВ-ээрээ нэвтрүүлжээ.
Өвөр Монголын бүх монголчууд боссон тул Хятадын ЗГ үнэндээ яахаа бараг мэдэхгүй байна. Төрийн албан хаагч монголчууд бараг бүгд эсэргүүцсэн. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэх боловсон хүчнээр дутагдав. Монгол сургуулиудад хүүхдээ явуулсан эцэг эх бараг үгүй. Эсэргүүцсэн иргэдийн ажил амьдралын бараг бүх эрхийг хасна гэсэн. Шийтгэнэ гэсэн. Энэ нь өвөр монголчуудыг Шинжаан шиг геноцидлэнэ гэсэн үг. Гэвч өвөр монголчуудын эсэргүүцэл, хичээл хаялт үргэлжилсээр байна. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!