“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар холбоог Дундговь аймагт байгууллаа

🕔 2020/09/04 16:22
Цэрэг, эх оронч, Үндэсний үзэл бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлст төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд, иргэдийг нэгтгэх зорилго бүхий "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар холбоог өнөөдөр Дундговь аймагт байгууллаа.
 
Энэ үеэр "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дундговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр зуун хувийн саналаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, зөвлөх, нарийн бичгийн даргаар хурандаа Б.Амаржаргал нар сонгогджээ. Түүнчлэн салбар холбооны бага хурлыг зохион байгуулж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлохоор тогтов.
 
Салбар холбоо байгуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөх, ажлын хэсгийн дарга, бригадын генерал Д.Ганбаатар, "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөлийн гишүүн, цагдаагийн хурандаа Ц.Бумнанжид, "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөлийн гишүүн, доктор Ж.Цогтсугар, Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын зөвлөлийн төлөөлөгч, хурандаа М.Сүхбаатар, "Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлын албаны ажилтан, хурандаа Л.Болдбаатар болон орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмадууд оролцсон юм.
 
Мөн гавьяаны амралтдаа гарсан алба хаагчдаа шагнан урамшуулж, шагналыг гардуулан өгчээ. Ёслолын ажиллагаанд Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!