Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин сунгав

🕔 2020/08/04 10:54

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд своп хэлцлийн гэрээ байгуулсан. Анх 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дуусгавар болсон байдаг. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклтэй, өрөө төлж чадахгүй хэмжээнд байв. Харин сэхээнд байсан эдийн засгийг ОУВС "эмчлэх" эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасан нь өдгөө 2020 оны долдугаар сард дуусах байлаа. 
Тэгвэл үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн уг гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, дахин 3 жилийн хугацаатайгаар сунгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!