ЗАР »
Хоёр эхнэртэй хуулийн талаар
Хоёр эхнэртэй хуулийг батлуулах гэж эрчүүд саналаа их өгч байна гэдгийг уншаад хүсээд байгаа тэр хуулийг нь батлаад өгчих,харин оронд нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг илүү хангасан заалтуудыг хуулиар сайн зохицуулаад өгөөрэй дээ.
Энэ хуулийг дэмжиж байгаа санал бодлоо илэрхийлэхэд хүмүүс янз бүрээр бодох, хэлэх хүүхнүүд маань барьж идэх ч би хэлье гэсэн зүйлээ хэнээс ч айж эмээлгүй шууд хэлчихдэг. Эхэндээ би ганц эхнэрээ олигтойхон авч явж чадахгүй байж юун хоёр дахь гэж өнгөцхөн бодоод өнгөрч байлаа, гэтэл эргээд лавшируулан олон талаас нь хараад үзсэн чинь энэ хууль өнөөгийн манай нөхцөл байдалд хэрэгтэй мэт санагдав.
Монгол улсын хүн амын 1,562,370 нь эрэгтэй, 1,615,529 нь эмэгтэй ноогддог статистик тооцоогоор хүйсийн харьцаа бараг л тэнцүү байгаа ч өнөөдөр ганц бие эмэгтэйчүүд их олширсон нь нууцгүй билээ. Солонгос улс гэхэд л гэрээт ажилтан нэрээр \гэр бүлтэй нь хамт биш\ олон мянган эрчүүдийг маань сорчилон авч, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа нь гэр бүл салах асуудлаас эхлээд мөнгөний төлөө өдөр шөнөгүй ажиллаж эрүүл мэндээрээ хохирч цаашилбал монгол үр удмаа үлдээх генд ч нөлөөлж болох талтай.
Өөр нэг жишээ гэвэл намайг БНХАУ-д сурч байхад оюутнуудын 90 хувь нь охидууд ирдэг байлаа. Яагаад голдуу охидуудыг сонгож авдаг, манай эрчүүд хаана байна вэ гэж асуухад хүрдэг. Хятад улс нэг хүүхдийн бодлогын дагуу голдуу эрэгтэй хүүхэд төрүүлэх болсноос үүдэн одоо нэг эмэгтэйд 6 эрэгтэй ноогдох хэмжээнд хүйсийн тэнцвэр алдагдаж эрчүүдэд эхнэр авна гэдэг амаргүй болсон гэгддэг. Магадгүй тэдний "ӨЛӨН НҮД” сайхан монгол эмэгтэйчүүдийг маань олзлох ч юм билүү.
Эрээн, хөх хотуудаар гэхэд л монгол хүүхнүүдийн нэр хүнд их унасан санагддаг. Нууцгүй хэлэхэд ТУГ ТОЙРОХ буюу сардаа нэг удаа монголын хилээр орж бүртгүүлэн гарч яваад бие үнэлдэг хүүхнүүд байдаг гэгддэг. Эрчүүд маань хүүхнүүдээ хямгадаж байсан бол юу гэж ийм аргаа барьсан асуудал гарах билээ гэж бодогддог.
Нэгэн сонинд "Баян чинээлэг, ил далд хөрөнгө ихтэй хүмүүст бол хувааж данслуулахад хоёр дахь эхнэр хэрэг болж мэдэх. Хууль ёсны бус, зүгээр нэг нууц амрагийн нэр дээр хөрөнгөө бүртгүүлэхэд бас эрсдэлтэй л байлгүй” гэх мэтээр энэ хуулийг эсэргүүцсэн зүйл бичсэн байсан. Энэ бол хуулиа чангатган зохицуулаад шийдчих жижигхэн асуудал. Харин Михаилд нэг бодол бий гэгчээр магадгүй энэ гүрнүүд эрчүүдийг нь боолын хөдөлмөрөөр, хүүхнүүдийг нь мөнгөөр нь гэх мэт "ЦУСГҮЙ ДАЙНЫ” бодлогоор "МОНГОЛ ГЕНИЙГ” устгах бодлого агуулж байгаа ч юм билүү.
Тиймээс бид эмэгтэйчүүдээ хамгаалах, монгол ген, монгол цусаа цэврээр нь авч үлдэхийн тулд хоёр эхнэртэй байх хуулийг хэрэгжүүлэх тал дээр бодож үзэх хэрэгтэй байх: Харин монгол хүүхнүүдээ гадныханд алдахгүйн тулд эрчүүд маань хариуцлагатай байхыг хуулиар нь сайн зохицуулаад өгвөл яасан юм.
Хоёрт:
Би эмэгтэйчүүдийн эрх мэдлийг илүүд үзэж "эмэгтэйчүүдийн үнэ цэн, хүчирхэг оршихуй” гэж ном хүртэл бичиж байсан харин сүүлийн үед эрчүүд маань орхигдоод байна уу гэж бодогдох болсон. Энд тэндгүй хүчирхэг эмэгтэйчүүд олон байна. Харин хүчтэй эрчүүд маань хаана гэж асуумаар болоод байна.
Жишээ нь нэг эхнэрийн амьдралыг зохицуулдаг байсан бол хоёр эхнэртэй болбол илүү хариуцлага үүрч, даах ачаалал нь нэмэгдэх тусам хүчирхэгжиж, аливааг зөв зохицуулж сурах ухаан гаргах хэрэг гарна. Хүн ер нь илүү их ачаалалыг даах тусам улам туршлагажиж, чадвартай болдог. "Хүчтэй эмэгтэйчүүд хүчтэй л эр хүнийг хүсэмжилдэг” Тиймээс эрчүүд та нар үнэхээр л хоёр дахь эхнэр авья гэж хүсэж байвал УЛАМ ХҮЧТЭЙ байх хэрэгтэй.\мэдээж хуулиар сайн зохицуулаад өгөх хэрэгтэй\
Заримдаа хайр дурлалаар биш залуу насны алдаанаас болж хүүхэдтэй болж аргагүй эрхэнд гэрлэсэн "оюуны ухааны тэнцвэргүй” хосууд хоорондоо таарамж муутайгаас болж гэр бүл салалт бий болдог.
Хятадын зүйр үгэнд " Эр нөхрийг хүүхдээр нь гэдэг”. Манай зарим хүүхнүүдийг хараад байхад яаж ийж байгаад хүүхэдтэй болоод авбал "энэ муу хаачдаг юм” гэсэн янзтай эр нөхрөө хүндэлж хайрлахгүй, эсвэл зөвхөн мөнгө л авахын тулд эр хүнийг ашигладаг хүүхнүүд мэр сэр болжээ. Гэтэл тэр эрчүүд маань жаргал, хайр халамж үзмээр байдаг, үр хүүхдээ бодоод арчаагүй эхнэрийн арганд аз жаргалгүй амьдарч байгаа эрчүүдэд амьдралын жаргалыг үзэж, цог золбоотой хийморлиг явах боломж өгөх хэрэгтэй байх.
Манай хүүхнүүд бие биетэйгээ уралдан нүүр амаа будаж гадаад гоо сайхандаа анхаарахыг хэнээс ч илүү чаддаг болсон. Харин дотоод гоо сайхан болох хатан ухаан, сэтгэл гаргах, эр хүнийг зөв чиглүүлэх, хайрлах халамжлах, сайн эхнэр болох тал дээр сайтар суралцах ёстой юм болов уу гэж ажиглагддаг. Хэрвээ хоёр эхнэртэй болбол эртний хатадын ёсоор хаандаа таалагдахын тулд хэн илүү ухаан гаргаж, амьдралыг зөв чиглүүлнэ тэр нь эр нөхөртөө илүү таалагдах "хайр дурлал, оюун ухааны шударга өрсөлдөөн” болж, эр хүн ч амьдралд хариуцлагатай, боловсорсон, улам хүчтэй байх шаардлага гарч тэр хэмжээгээр ХҮЧИРХЭГ, УХААЛАГ ХҮҮХНҮҮДИЙН шаардлагад нийцэх "Хүчтэй эрчүүд” олширч, оюун ухаан, хүчний тэнцвэртэй хосууд бий болж монголын нийгмийн тулгамдсан асуудлын нэг нь ч болов эерэгээр шийдэгдэх болов уу!
Эцэст нь хэлэхэд эрчүүд илүү дэмжиж байгаа гээд байгаа энэ хуулийг ЭРЧҮҮД НОЁЛЖ суусан их хурлаар ХҮЧЭЭР дэмжигдээд гараад ирлээ гэхэд хариуд нь хуулийн заалтуудыг нь ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ АШИГТ илүү таатай байдлаар олон талаас нь харж шийдэх хэрэгтэй шүү!
Н. Ундармаа ЭША
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!