130 эхнэр, 203 хүүхэдтэй Масаба 93 насандаа таалал төгслөө

🕔 2017/01/31 12:20

130 эхнэр, 203 хүүхэдтэй Масаба 93 насандаа таалал төгслөө

Лалын номлогч Альхажи Мохаммед Абубака Белло Масаба 93 насандаа таалал төгсчээ. Ер гарсан ахмадууд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг алийг тэр гэх вэ. Тэгвэл Масабагийн араас 130 эхнэр гашуудаж байгаагаараа бусад ахмадуудаас ялгарч байна хэмээн Нигерийн өдрийн сонинд мэдээлжээ.

Нигер улсын энэ эрхэм дэлхийн хамгийн олон эхнэртэй нэгэн байсан юм. Тэрээр таалал төгсөх үедээ 130 эхнэр, 203 хүүхэдтэй байж.

Лалын шүүх Коран судрын дагуу дөрвөн эхнэртэй байхыг шаарддаг. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол цаазын ял оноох тухай дурдсан байдаг байна. Тиймээс Лал шашинтанууд дөрөв ба түүнээс дээш эхнэр авдаг байна. Харин Масаба 84 насандаа 86 эхнэр, 170 хүүхэдтэй байжээ.

Үүнээс хойш буюу есөн жилийн хугацаанд 44 эхнэр нэмж авч, шинээр 33 хүүхэд мэндэлжээ. Масаба "олон эхнэртэй байх сайхан ч тус бүртэй нь хамт шөнийг өнгөрүүлэх эхцүү байдаг. Гэхдээ л Аллах бурхан надад тусалж, эрч хүч хайрладаг” гэж ярьж байж.

Эх сурвалж: tass.ru

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!