"Тайван зогсоол”-ын үйл ажиллагааг улс төржүүлж, жолооч байгууллага хоёрын хооронд үл ойлголцол гаргахгүй байхыг хүсэж байна!
"Тайван зогсоол” нь хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийн үед Улсын онцгой комиссоос гарч байгаа шийдвэр журмыг чандлан сахиж биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд, хүсэлт шаардлагаар өөрсдийн үнэ тарифын дагуу тээврийн машинуудыг зогсоолдоо байрлуулжээ.
Тус зогсоол нь давхар чиргүүлтэй машиныг 30,000 төгрөг, дан чиргүүлтэй машиныг 20,000 төгрөгөөр байршуулах үнийн саналаа Аймгийн онцгой комисст танилцуулсан бөгөөд Хорио цээрийн онцгой дэглэмтэй үеийн хямдарсан үнийн санал өгөхийг хүссэний дагуу үнийн дүнгээ тус бүр 5,000 төгрөгөөр хямдуулсан байна.
Ингээд энэ сарын 4-ний өдөр тээврийн машинууд зогсоолд байршиж эхэлсэн бөгөөд 5-ны өдөр Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож 6-ны өдөр төлбөрөө өгөөгүй машинууд гараагүй байна. 6 сарын 7-ны өдөр хил хаалттай амралтын өдөр таарч мөн машинууд гараагүй бөгөөд 8-ны өдөр машинууд зогсоолоос гарах байтал төлбөрөө төлөхгүй тээвэртээ гарахгүй байгаа байдал үүсээд байгаа юм байна.
Энэхүү зогсоол, жолооч нарын дунд үүссэн асуудал дээр Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал гэгч жолооч нарыг турхирч нэг талыг барьсан үйлдэл гаргаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
Сумын онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал та энэ хорио цээрийн үед төр, иргэн, аж ахуйн нэгжийн гүүр болж ажиллах, нэг талыг барьж улс төржүүлсэн үйлдэл гаргаж нйигэмд буруу ойлголт төрүүлэхгүй байх үүрэгтэй гэдгийг энэ дашрамд анхааруулж байна! Таны энэ болчимгүй турхиралт үйлдлээс болж олон жолооч ажлаараа хохирох цаашлаад улс орны эдийн засагт ч тодорхой хохирол учирч болзошгүй юм.
Жолооч иргэдийн төлөөлөл