Мод тарих иргэдийн тоо нэмэгджээ

🕔 2020/05/22 16:52
 
Бүх нийтээр мод тарих өдрөөр Дундговь аймгийн хэмжээнд 68 байгууллага, аж ахуйн нэгж, 271 өрхийн 1430 иргэн нийт 10100 мод тарьжээ. БОАЖГ-аас энэ хавар иргэд, байгууллагуудад мод тарихыг уриалж, тав ба түүнээс дээш мод тарьсан өрхөд нэг мод үнэгүй өгөх, Сум дундын ойн ангиас суулгац авсан иргэн бүрийг  азтан шалгаруулах сугалаанд оролцуулах зэрэг идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар мод тарих байгууллага, иргэдийн тоо эрс нэмэгджээ. Энэ жил аймгийн төвд 3200 орчим мод тарьсан бөгөөд энэхүү хөдөлгөөнд бүх сум, байгууллагууд оролцсон байна. 
Өнгөрсөн онд хавар болон намрын улиралд 78 байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн 1670 иргэн 15,0 мянган мод тарьж байсан бол энэ жил зөвхөн хавартаа тарьсан модны тоо 10,0 мянга гарсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд "Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд 1128 аж ахуйн нэгж байгууллагын 26 693 иргэн нийт 159 498 ширхэг мод тарьж, 120,02 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. 2020 оны тавдугаар сард БОАЖГ-аас суулгац авч, зөвлөгөө авах иргэд эрс нэмэгдэж байгааг тус байгууллагын ажилчид онцолж, суулгац авсан иргэдийнхээ дунд явуулах сугалааны тохирлыг энэ сарын сүүлээр хийхээ мэдэгдлээ. 
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!