45 настай Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлжээ

🕔 2020/05/19 16:34

Өвлийн хайрын дуу”, "Диваажингийн шат” зэрэг киногоороо монголчуудад танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жи Вү гэрлэснээс хойш 2 жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар тэрээр өчигдөр өглөө өөрийн цахим хуудаснаа "Охинтой боллоо" хэмээн бичсэн юм. Түүнчлэн түүний харьяалагддаг "YG Entertainment” зүгээс түүний хүүхэд эрүүл саруул, биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдэв. 

Чой Жи Вү 1975 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Кёнги мужийн Пажу хотод төрсөн. Түүнийн биеийн өндөр 1.74 см. Өдгөө 45 настай жүжигчин бүсгүй 1994 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн. Тэрээр 2002 онд "Өвлийн хайрын дуу" Солонгосын хит драмад тоглож, олонд танигдаж байсан бөгөөд цаашид жүжигчний ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн ажил, эхнэр, ээж хүний үүргээ нэгэн зэрэг биелүүлэх тухайгаа ч илэрхийлжээ. 

Э.Мөрөн 

Эх сурвалж: Koreatimes

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!