Шороон замд мотоцикл онхолдож, хүний амь нас эрстжээ

🕔 2020/01/07 19:24

 

Шороон замд мотоцикл онхолдож, хүний амь нас эрстжээ

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020 оны 01-р сарын 06-ны өдөр  нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 152-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон мэдээлэл байна.

Тодруулбал өчигдөр өдрийн /2020.01.06/ 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг "Улаан-уул” гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан байна. "Улаан-Уул” гэх газар нь сумын төвөөсөө зүүн тийш 7 км-т байдаг аж.

Тээврийн цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Н.БАТАА

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!