Долоодугаар сарын зурхай

🕔 2016/07/01 12:05

Хонь


 

Сарын эхэн үед Хонинууд хайр дурлалын тал дээр идэвхтэй байх нь. Мөн од эрхсийн байрлал чамайг энэ сард хуял тачаал, эротик хүслээр дүүргэх нь. Бэлгийн амьдрал чинь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй байх болно. Өөртөө ч итгэмгүй хэвийн биш зүйлсийг хүсэж, бодож эхлэх юм бол бүү гайхаарай. Энэ сар бүхэлдээ хостой Хонинуудын хувьд шинэлэг зүйлсээр дүүрэн болж өнгөрнө. Харин ганц биечүүд хайж байсан хүнээ олох магадлал бага ч сэтгэлд чинь таалагдах нэгэн гарч ирэх бололтой. Энэ сард шаргуу ажиллахаас илүүтэйгээр амралт зугаалгаар явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хүсэл давуу байна. Хэрвээ энэ хүслээ биелүүлж чадахгүй бол хүссэн хүсээгүй ажлаа хийх хэрэгтэй болно. Хонины ордны ажил хэргийг ивээгч Бархасбадь гараг чамд маш их хүч өгөх учраас дэмий битгий өнгөрүүлээрэй. Түүний хүч ажил үүргээ амжилттай, хялбархан биелүүлэхэд чинь туслах болно. Удаан бодож явсан санаачлагаа бодит болгох боломж тохиох ба бүтээлч зан чанар чинь шинэ санаа санаачлага гаргах, тушаал дэвших, амжилттай, үр бүтээлтэй ажиллахад чинь туслах болно. Эрүүл мэнд маш сайн байх учраас сарын турш идэвхтэй байж, аялал зугаалга, зугаа цэнгэлд хангалттай цаг зарцуулна. Энэ нь ч чамайг тайвшруулах болно. Харин сарын хоёр дахь хагаст өөдрөг үзлээ зүлгэхэд анхаараарай.


Эцэст нь хэлэхэд өнөөдөртөө сэтгэл хангалуун бай. Ач холбогдол багатай зүйлсэд бүү санаа зов.

 

Үхэр


 

Энэ сард Үхрийнхний амьдралд хайр дурлалтай холбоотой тодорхойгүй байсан зүйлс цэгцлэгдэж, нэг тийш болох болно. Ангараг гараг сарын турш Үхрийнхний дэргэд байх ба ингэснээр чи илүү илэн далангүй байж, аливааг тодорхой байлгах нь дээр гэж үзэх ажээ. Энэ нь чамд зогсонги байдлыг үгүй хийж, шийдвэртэйгээр урагшлах, буруу хүмүүсээс харилцаагаа таслах эсвэл хүссэн хүнтэйгээ хүссэн харилцаагаа эхлүүлэхийн тулд өөрийн зүгээс алхам хийхэд чинь урам зориг өгнө. Ганц биечүүдийн хувьд шинэхэн романсын сураг алга байгаа ч өөрийнхөө хэмжээнд хөгжилтэй, сонирхолтойгоор цагийг өнгөрүүлж чадна. Өөртэйгөө ярилцаж дотоод уруугаа өнгийх цаг хугацаа нь энэ сар болж өгөх юм. Мөн энэ сарын турш багийн ажиллагаа, түншийн харилцаа, ажиллаж байгаа төслүүд нь Үхрүүдэд урам зориг өгсөөр байх болно. Үхрүүд өөрсдөө ч бусдад эрч хүч, урам зориг бэлэглэх бололтой. Гэхдээ өрсөлдөөн дунд ялалтын туг чинийх байхгүй л болов уу Гэвч сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд үйл явдал өөрийгөө нээж олоход чинь бага ч болтугай туслах болно. Сарын эхний хагаст аялал, харилцаа холбооны асуудалтай холбоотой бүтээлч, шинэ санаа шаардсан зүйлс тохионо. Харин хоёрдугаар хагаст гэрээ засаж, сэлбэхэд эсвэл түүх, ёс заншил, барилга, хөдөө аж ахуйтай холбоотой үйл ажиллагаанд хамрагдана. Сугар гараг Үхрийн ордтой ойр байх учраас сарын турш санхүүгийн байдал чинь сайн байх нь ээ. Эрүүл мэндийн хувьд сайн байх хэдий ч нүд болоод түүнтэй ойролцоо эрхтний эрүүл байдалд анхаарлаа хандуулаарай. Сарын хоёр дахь хагаст чиний ямар нэгэн муу зуршил улам лавширч, хүсээгүй үр дагавар авчрах магадлалтай байна. Гэсэн хэдий ч байгальд илүү ойр байж, идэвхтэй байвал чамд сөрөг нөлөө үзүүлэхгүй.


Хэрүүл маргаан болон түрэмгий зантай хүмүүсээс аль болох зайлсхийгээрэй.

 

Ихэр


 

Тодорхойгүй нөхцөл байдалтай байх хэдий ч өнгөрөгч саруудтай харьцуулахад энэ сар илүү дээр байх болно оо. Санчир гараг Ихрийн ордод шилжиж ирснээр шинэ содон зүйл багатай, догдлол сэтгэл хөдлөлгүй, уйтгартай өнгөрч мэдэх нь. Хостой Ихрүүдийн хувьд энэ нь нэг төрлийн шалгуур болно. Хэрвээ хайрт чинь чамаас харьцангуй ах, дүү эсвэл Матрын орд гэх мэт Санчир гарагийн хүчтэй нөлөөнд байдаг бол дээрх шинжүүд бүр ч хүчтэй мэдрэгдэнэ. Гэхдээ сарын 12-ноос хойш Нар, Буд, Сугар гарагууд Санчир гарагийн нөлөөг багасгаснаар байдал сайжирч Ихрүүд хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Сарын сүүлээр аяллаар явж магадгүй. Ажлын талбар дээр 7 сар гарснаар стресстэй, гомдолтой цаг хугацаа дуусаж амар тайван, сэтгэл тэнүүн үе эхэлнэ. Ангараг гараг Ихрийн ордоор дайрч өнгөрөхдөө маш их эрч хүч, санаачлага, хийх зүйлсийг өгөх аж. Энэ дунд бага хугацаанд, ихээхэн ажил амжуулах шаардлагатай төсөл хүлээн авч магадгүй. Энэ нь чамайг цоо шинэ зүйлд сургаж, туршлага болох учраас айж халгалгүй, ханцуй шамлан ороорой. Мөн Ангараг гараг ч чамайг дэмжих болно. Хичээснийхээ хэрээр сайн орлого олох ба энэ сард мөнгө олох, хадгалах, зарцуулах гэх мэт мөнгөтэй холбоотой сэдэв чиний амьдралд томоохон байр суурь эзэлнэ. Эрүүл мэндийн хувьд энэ сард сайн байна. Гэхдээ амны хөндий болоод хоол боловсруулах эрхтний хэвийн байдалд анхаараарай. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл хооллодог болоход ээлтэй. Нөгөө талаас гэнэтийн осол гэмтлээс болгоомжилбол зүйтэй.


Эцэст нь энэ сард идэвхтэй байж, шинэ хүмүүс, шинэ газруудтай танилцаарай.

 

Мэлхий


 

Хүсэл тачаалаар дүүрэн сар ирж байна. Сексийн эрч хүч, эротик хүслийг тэтгэгч гараг Ангараг Мэлхийн ордод байрласнаар бэлгийн амьдралдаа илүү шийдвэртэй, өөртөө итгэлтэй, шинэлэг, таашаалтай байхад туслах нь ээ. Ингээд болоогүй шүү. 12-ныг хүртэл Сугар гараг Мэлхийн ордыг ивээнэ. Ингэснээр чиний үйлдэл, шийдвэр бүрт ямар нэг байдлаар эротик эсвэл романтик хүслийн сүүдэр агуулагдаж, ганц бие нь хэн нэгэнд татагдаж, хостой гэр бүлтэй нь хайртай хүмүүстэйгээ бүр ч дотно болно. Сарын эхний хагаст хүсэл тачаал, романтик сэтгэлгээнийхээ ачаар хайр дурлалаас аз жаргалыг мэдрэх бололтой. Харин ажлын талбар дээр Мэлхийнхэн энэ сард өөрийнхөө бодож байгаагаас ч илүү амжилттай байх боломжтой. Сарын эхний 20 хоногт Нар өөрийн илч гэрлээ Мэлхийнүүдэд харамгүй түгээнэ. Ингэснээр чиний бусдад нөлөөлөх нөлөөлөл өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, манлайллыг гартаа авна. Сарын эхний 10 хоногт Сугар гарагийн нөлөөгөөр түншийн харилцаандаа хүлээцтэй хандаж, шинэ боломжийг олж харах мэлмий чинь нээгдэнэ. Сарын сүүлийн 20 хоног буюу Нар, Сугар, Буд гаргууд давхцах үед чамд мөнгө олоход тийм ч хэцүү байхгүй. Эцэст нь Мэлхийнхний ажил хэргийг ивээгч Ангараг гарагийн байршил зөв байгаа учраас аз амжилтыг од эрхэс зөгнөж байна. Эрүүл мэндийн хувьд Эрч хүчтэй, өөдрөгөөр өөрийгөө мэдэрч, идэвхтэй байж, шинэ содон зүйл туршихыг хүснэ. Хэрвээ архаг хууч өвчтэй бол үе мөч, арьс,үс, хумс болоод эрдэс бодисын нийлэгжилтэд анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Нарны хэт ягаан туяанаас өөрийгөө сайн хамгаалаарай.
Энэ сарыг дүгнэвэл тушаал дэвших, шинэ төсөл гардаж авахад таатай. Өөрийг харуулах сар гэж хэлж болно.

 

Арслан


 

Хэрвээ сарын эхний хагаст хайр дурлалтай холбоотой ямар ч сайхан мэдрэмж төрөхгүй, харилцаа чинь улам дордож, ганцаардаж, сэтгэл санаа гундуу байвал санаа зовох хэрэггүй. Учир нь 12-оос хайр дурлалын Сугар гараг Арслангуудыг ивээж эхэлснээр байдал сайжрах болно. Энэ гараг чамд бусдыг өөртөө татах увдис, өөдрөг үзэл, боломжит нөхцөлүүдийг бэлэг болгон авчрах учиртай. Хосуудын дундах ойлголцол сайжирч, буулт хийн бие биенээ гэсэн сэтгэл эргэн сэргэнэ. Үүнээс гадна энэ сард хэзээ ч мартагдахааргүй, сэтгэл догдлуулсан үйл явдал болж өнгөрнө хэмээн од эрхэс зөгнөсөн байна шүү. Мөн Сугар гараг чамайг сэтгэл санаа, гадаад төрхийн хувьд дэмжээд зогсохгүй мэргэжлийн тал дээр чинь ч өсгөж өндийлгөнө. Сугар гараг нь өөрөө Арслангийн ордны ажил хэргийн "туслагч” учраас 12-оос хойш амжилт, нэр хүнд чам руу урсан ирэх болно. Үүнтэй зэрэгцэн, Сугар гараг чиний бусадтай харилцах харилцаанд ч тус дэм үзүүлж, багийн дотоод ажил, түншийн харилцаа, гэрээ хэлэлцээрийг шинэ төвшинд авчрах нь ээ. Сарын 14-нөөс Буд гараг Арслангийн ордод шилжиж ирснээр бусдад хүч чадлаа мэдрүүлэх, олны өмнө гарч ярих, уриалах, манлайлах хүсэл чамд төрнө. Сарын 21-нд Нар Арслангийн ордод ирснээр нийгмийн болон түншийн харилцаанд чинь сайнаар нөлөөлнө. Сарын 2-р хагасаас орлого чинь эрс нэмэгдэнэ. Гэхдээ тэрний хэрээр тооцоотой зарлагадах хэрэгтэй шүү. Сарын эхний хагаст эрүүл мэндийн хувьд онц сайн гэж хэлж чадахгүй. Бие чинь өвдчихөлгүй дажгүй байх ч амралт, дархлаа хэрэгтэй байгаа нь мэдрэгдэх болно. Сарын 2 дахь 10 хоногоос биеийн байдал сайжирч, эрч хүч мэдрэгдэж, сарын сүүлээр дээд цэгтээ хүрнэ. Эцэст нь гэр бүлийн зөрчил болон асуудалтай харилцаагаа нэг тийш болгон, цэгцлээд гэрээ шинээр засах, солих зэрэгт анхаарлаа хандуулаарай.

 

Охин


 

Охины ордныхны хайр дурлалын харилцааг ивээгч Бархасбадь гараг сарын турш тус ордныхонтой ойр байрласнаар энэ талын харилцаа сайн муу аль аль талаараа чиний анхаарлын төвд байх болно. Бархасбадь чамд боломжийг ч авчирна, төсөөлөөгүй асуудлуудыг ч дэвэргэхдээ сайн байх болно. Гэхдээ энэ нь чамд сэтгэл хөдлөлөө хянаж, буурь суурьтай байхыг сануулах аж. Мөн энэ сард Охины ордныхон олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд олноор хамрагдах ба энэ үед хайр дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөгөөр эсрэг хүйстнээ өөртөө татахад тийм ч хэцүү биш байх болно. Сарын 2, 3 дахь арав хоногт нууцхан дурлалтай учирч магадгүй. Ажлын талбар дээр томоохон дэмжигч эсвэл танилаас чинь санхүүгийн тусламж орж ирнэ. Групп, хамт олны үйл ажиллагаа гардан зохион байгуулахад таатай ба чи өөрийгөө илүү итгэлтэй, чадалтайгаар мэдрэх болно. Сарын эхний 20 хоногт бүхий л гэрээ хэлэлцээр, шалгалт, хяналтын асуудал эерэгээр шийдэгдэж чи зорилгодоо хүрнэ. Шинэ санаа, мэдээлэл технологи, харилцаа холбоотой салбар эсвэл богино хугацааны төслөөс их хэмжээний ашиг олно. Сарын эхний хагаст биеийн эрүүл мэнд чинь асуудалгүй байх ч түүний дараагаар таагүй мэдрэмжүүд төрж эхэлнэ. Сарын сүүлийн арав хоногт сэтгэл санаагаар унаж, эрч хүчгүй болох магадлал өндөр. Гэсэн ч аль болох ажил амралтаа зөв зохицуулж, өөрийгөө ядраахгүй байхад анхаараарай.

 

Жинлүүр


 

Жинлүүрүүдийн хайр дурлалын харилцааг ивээж байдаг Ангараг гараг эрчимтэй урагшлах хөдөлгөөнд орсноор чиний хайр дурлалын амьдрал адал явдлаар дүүрч эхэлнэ. Мэдээж сайн талаараа шүү. Ганц биечүүд гэнэтийн бэлэг хүлээн авч, хостой Жинлүүрүүд хайрттайгаа сайхан цагийг өнгөрүүлнэ. Мөн олон нийтийн үйл ажиллагаа, хүлээн авалт, найзуудын цугларалт гэх мэт олон арга хэмжээ энэ сард чамайг хүлээж байна. Энэ нь хайр дурлалтай холбоотой сонирхолтой мэдээ дуулах магадлал өндөр байна гэсэн үг. Ажил, хичээлтэй холбоотой хилийн дээс алхах эсвэл хол явж магадгүй бөгөөд энэ нь чиний хувьд цоо шинэ амьдралыг нээсэн үйл явдал болох болно. Ажлын талбарт амжилтыг өөртөө амлахад буруудахааргүй гайхалтай сар ирж байна. Сарын турш Сугар, Буд гараг болон Нар чамайг ивээж эрч хүч, өөрийгөө дайчлах чадвар, тэмүүлэл, азаар дүүргэж өгөх ба хаанаас хэнээс ч чамд аз ирж магадгүй. Гэхдээ бусадтай харилцах харилцаа, гэрээ хэлэлцээр зэрэг дээр азтай байгаагаа чи илүү ихээр мэдрэх бололтой. Сарын хоёрдугаар хагаст ажил дээрээ нэр хүнд олж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэдрэх ба ингэснээр илүү өөртөө итгэлтэй, амбицтай байх хэрэгтэйгээ чи ойлгоно. Энэ сард тушаал дэвших эсвэл шинэ төсөл гардаж хариуцах бололтой. Юутай ч орлого чинь өсөж, хайртай хүмүүс болоод өөртөө зарцуулах мөнгө халаасанд чинь хангалттай байх болно. Сарын турш эрүүл мэнддээ анхаарах анхаарлаа орхиж болохгүй шүү. Бие, сэтгэл санаа чинь эрүүл, эрч хүчтэй мэдрэгдвэл түүнийгээ хадгалахын тулд өдөр тутмын дадалдаа анхаараарай.


Эцэст нь өөрийгөө битгий гол. Цоо шинэ өөрийгөө бий болгохоор зүтгэ.

 

Хилэнц


 

Ангараг гарагийн Хилэнцийн ордыг чиглэх шууд хөдөлгөөний нөлөөгөөр Хилэнцүүдийн эрч хүч нэмэгдэж, хэн нэгнийг хайрлах хүсэл нь сэргэнэ. Тэмүүлэл чинь чамайг өөртөө итгэлтэй байхад тусална. Чиний харилцаандаа гаргах шинэ санаачлага, туршилтууд хайртад чинь таалагдаж, бэлгийн амьдрал ч гайхалтай байх болно. Хоорондоо хялбархан ойлголцох ба бие биедээ илүү ихээр тэмүүлж, хосын аз жаргалыг мэдэрнэ. Хайр дурлалын Сугар гараг Хилэнцүүдийг ивээн байрласнаар сарын эхний 20 хоног догдлол, баяр жаргалаар дүүрэн өнгөрнө. Харин сүүлийн 10 хоногт харилцаандаа дүгнэлт хийж, ирээдүйнхээ тааллаар тунгаана. Мөн чиний хайр дурлалын амьдрал карьер, нийгмийн статус, нэр хүнд, боловсрол зэрэгтэй чинь нягт холбогдож эхлэх болно.


Яг одоо чиний карьер өөдөө чиглэлтэй байна. Хилэнцүүдийн ажил амжилтыг ивээгч Ангараг болон бусад гарагсын Хилэнцийн ордоор хурдан хугацаанд дайрч гарах нөлөөгөөр чамд өөрийгөө удирдагч, манлайлагч нэгэн байж чадна гэдгээ бусдад батлан харуулах боломж олдох болно. Ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй гэж дотроос чинь хатгаж, зүгээр суулгахгүй л болов уу. Энэ сард чи үнэхээр амбицтай, эрч хүчтэй байх нь ээ. Сарын эхний хагаст боловсрол, мэргэшил болон аялалтай холбоотойгоор хууль, соёл, шинжлэх ухааны салбар руу хөл тавьж, карьерт чинь нөлөөлөх томоохон үйл ажиллагаанд оролцох боломж тохионо. Онлайнаар ажиллах ажлын санал ирэх ба хүлээж авахад гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сарын хоёрдугаар хагасаас сайжирч, сарын сүүл гэхэд томоор тэмдэглэхүйц дүнтэй болох шинжтэй байна. Биеийн эрч хүч, гадны биеттэй тэмцэх дархлаа ч сайн байна. Илүүдэл эрч хүчээ дасгал хөдөлгөөнд зарцуулах нь зүйтэй. Гэхдээ айдас, уур бухимдлаа хянаж чадаагүйн улмаас түрэмгий хандлага гаргаж, эрүүл мэндэд халтай, бодлогогүй үйлдэл хийж мэднэ. Тиймээс тайван байж өөрийгөө гэмтээх, өвтгөхөөс зайлсхийгээрэй.


Эцэст нь хэлэхэд өмнөө чухал зорилго тавьж түүндээ төвлөрч ажилла. Бусдаас тусламж хүсэхээс нэрэлхэх хэрэггүй.

 

Нум


 

Нумынхны хайр дурлалын харилцааг ивээгч Буд гараг хайр дурлалын Сугар гарагтай ойрхон байрлах ба энэ нь хурим, сүйтэй холбоотой томоохон мэдээ сонсоно гэдгийг илэрхийлж байна. Мөн чи романтик зүйлсийг илүү ихээр хүсэж, хүсэл тачаал чинь ч дотроос чинь хатгах бололтой. Сарын эхний хагаст чи илүү дотогшоогоо өнгийж, өөртэйгөө ярилцана. Хостой Нумууд хайртыгаа сэтгэл санаагаар дэмжиж, туслахын тулд шинэ санаачлага эхлүүлнэ. Мөн харилцаандаа чухал ач холбогдолтой нууцыг нээх бололтой. Харин сарын хоёрдугаар хагас амралт, аяллын байдалтай, өөдрөг жаргалтай мэдрэмжээр дүүрэн байна. Хол байсан хосууд уулзана. Ажлын талбар дээр хэрвээ чамд зорилго бий бол бүү алгуурла. Энэ сард зорилгынхоо гол суурийг бэлдэж, босгохыг од эрхэс санал болгож байна. Үүнд багаа бүрдүүлэх, хэтийн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргах, гол хүчээ хуримтлуулах гээд юу ч байж болно. Бизнес аялал, хилийн чанадтай харилцах харилцаа ч сайн байна. Хэрвээ чи ном, сонин хэвлэх, туурвих ажилд оролцох эсвэл гардан хийж байгаа бол сарын хоёрдугаар хагас таатай байна. Мөн энэ сар санхүүгийн хувьд муугүй байж сарын эхэнд мөнгөтэй холбоотой бэлэг эсвэл нэлээд хэмжээний нэмэлт орлого орж ирэх бололтой. Ингэснээр чамд ирээдүйдээ чухал нөлөөтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх боломж гарч ирнэ. Тэрхүү хөрөнгө оруулах зүйл нь чиний заавал хийх хэрэгтэй ажил эсвэл дуртай зүйлтэй чинь ч холбогдож болох юм. Гоо сайхан, тав тухтай холбоотой байх магадлал өндөр байна. Сарын эхний хагас бие болоод сэтгэл санааны хувьд хамгийн муу үе байх болно. Сарын турш Санчир гарагийн нөлөөгөөр биеийн байдал тийм ч сайн байхгүй нь. Гэхдээ өөртөө санаа тавьж, биеэ эмчилснээр сарын сүүл 10 хоногт бүх зүйл сайжрах болно. Биеэ гаргуунд нь гаргалгүй анхаарч чадах юм бол сарын турш эрүүл мэнддээ огт санаа зовохгүй байх боломж ч бий гэдгийг хэлье.


Эцэст нь хувийн зохион байгуулалтаа сайжруулаарай.

 

Матар


 

Сарын эхний 20 хоногт Нар Матруудын хайр дурлалын харилцааг ивээснээр шинэхэн учрал, гэрлэлт, хурим, хамтын амьдрал гэх мэт томоохон үйл явдлууд өрнөж эхэлнэ. Сарын 12 хүртэл хайр дурлалын Сугар болон харилцаа ойлголцлыг ивээгч Буд гаригууд Матрын ордныхонд ивээлтэй байрлалд байх ба ингэснээр мөч бүрд эсрэг хүйстнээ өөртөө татаж, романтик болзооны урилгаар тасрахгүй, хостой Матрууд гайхалтай аялалд явах, гэрлэх санал хүлээж авах, эхнэр нөхрийн харилцаа халуун дулаан байх гэх мэтээр хөвөрнө. Харин 12-оос хойш Сугар, Буд гаригууд буцах хөдөлгөөнд орсноор хайр дурлалын харилцаа бага зэрэг санаа зовсон, ойлгомжгүй, хардаж сэжиглэсэн уур амьсгалаар солигдоно. Ажлын талбар дээр энэ сар багийн ажиллагаа, түншийн холбоо, гэрээ хэлцэл зэргийг онцлох бололтой. Сарын 22-ныг хүртэл Нар, 12-ныг хүртэл Сугар, Буд гаргиуд Матруудыг ивээснээр шинээр гэрээ хэлцэл хийхэд ээлтэй байж, маш сайн тохиролцоонд хүрч чадна. Харилцагч, үйлчлүүлэгчдийн тоо өсөж, танай байгууллага салбартаа томоохон өрсөлдөгч нь болж гарч ирэх бололтой. Хууль цагдаатай холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Сарын 2-р хагаст хувийн болоод байгууллагын санхүүгийн нөхцөл байдал гайхалтай сайн байна. Нэлээд хэмжээний нэмэлт орлого, бэлэг болон материаллаг олз омог орж ирнэ. Ажил хэргийн найрсаг харилцаа танай болоод түншлэгч байгууллагад ашиг орлого авчирч ажлын байрны уур амьсгал бүхэлдээ дулаан, эрч хүчтэй байна. Орлого нэмэгдсэнээр чи өмнө нь бодож байгаагүй салбартаа хөрөнгө оруулалт хийх магадлалтай. Энэ тал дээр долоо хэмжиж нэг огтлохыг од эрхэс чамд сануулж байна шүү.


Санчир гараг сарын турш Матруудад ивээлгүй байрлалд байснаар сэтгэл санаа эмзэг байж, сэтгэл хөдлөлдөө хэт автах, амархан гуниглах бололтой. Энэ нь чиний эрч хүчийг сорж, сарын 2 дахь 10 хоногт эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болж магадгүй учраас аль болох сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, амрааж байгаарай. Йог, бясалгал гэх мэт оюун санааг эмчлэх хөтөлбөрт хамрагдвал сайн. Сарын 12-оос хойш өөртөө хувцас, үнэртэн, үнэт эдлэл гэх мэт шинэ, гоё зүйл аваарай. Энэ нь амьдралдаа сэтгэл хангалуун байхад чинь тусална.

 

Хумх


 

Хумхуудад хайр дурлалын талбарт хүлээцтэй байхыг сануулж байна. Хостой Хумхуудын хувьд хайртаасаа хараат болсон мэт мэдрэмж төрнө эсвэл харилцаагаа аварч үлдэхийн тулд гуравдагч этгээдтэй зохицох хэрэг гарна. Сарын 12-оос хайр дурлалын Сугар, харилцан ойлголцлын Буд гаригууд Хумхуудыг ивээж эхэлснээр нөхцөл байдал сайжирч, асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. 22-ноос Нар Хумхуудтай ивээл байрлалд ирснээр сарын сүүл хүртэл сонирхолтой, гайхалтай цаг хугацааг өнгөрүүлэх бололтой. Ганц биечүүдийг ажлын газрын романс хүлээж байна. Ангараг гарагийн нөлөөгөөр Хумхын ордныхон ажлын талбар дээр илүү шийдэмгий, зоригтойгоор урагшилж эхэлнэ. Яг л унтаж байгаад сэрсэн мэт өрсөлдөж ялах хүсэл чамайг эзэмдэж, илүү санаачлагатай, манлайлагч нэгэн болгох болно. Өөрийгөө элит тулаанчийн дүрээр харж, нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэйг чи ойлгоно. 22-ныг хүртэл ивээх Нарны нөлөөгөөр өрсөлдөх чадвараа харуулж, бүтээлч, санаачлагатай байдал чинь дээд цэгтээ хүрнэ. Сугар, Буд гаригууд бас 12-ныг хүртэл Хумхуудтай хамт байх учир ажилдаа дурлах, чин сэтгэлээ зориулахад чинь тусална. Санхүүгийн хувьд ч од эрхэс Хумхуудад өгөөмөр хандах бололтой. Гэхдээ хэрэгцээгүй, үр өгөөжгүй худалдан авалт хийхээс аль болох татгалзаарай. Энэ сард Хумхынхан амьдралынхаа хэв маягт ихээхэн өөрчлөлт хийх бололтой. Энэ нь эрүүл мэндийн томоохон асуудал өмнө чинь тулгарсантай холбоотой байх болно. Хөл хүнд Хумхууд эрүүл мэнддээ хэт их санаа зовох хэрэггүй. Энэ нь эргээд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай. Мөн энэ сард эмчилгээ сувилгаа хийлгэх, йог бясалгал хийж оюун санаагаа амраах, гоо сайхандаа анхаарвал сайн.


Эцэст нь хэлэхэд нийгмийн идэвхтэй байж найз нөхөд, хамт олонтойгоо дотно байгаарай. Шинэ хүмүүстэй танилцах боломжуудаас бүү татгалз.

 

Загас


 

Сарын эхний 10 хоногт Загасны ордны бусадтай харилцах харилцааг ивээгч Бархасбадь болон хайр дурлалын Сугар гаригуудын нөлөөгөөр Загас жараахайнуудын хайр дурлалын амьдрал сонирхолтой, догдлолтой, хөгжилтэйгөө өнгөрөх бололтой. Хостой, гэр бүлтэй Загаснууд ханийн жаргалыг ханатал мэдрэх болно. Харин ганц биечүүд хайсан нэгэнтэйгээ эсвэл түүнд тун дөхсөн сайн хүнтэй учирч цаг хугацааг үүлэн дээр хөвөх мэт өнгөрүүлэх нь ээ. Үүнд сексийн харилцаа ч хамаатай шүү. Сарын 22-ноос Нар Загасны ордыг орхиж явснаар дээрх эрч бага зэрэг буурах болно. Гэхдээ чи хичээвэл бүх зүйл гайхалтайгаар өрнөсөөр байх болно оо. Санчир гарагийн нөлөөгөөр Загаснуудын ажил хэрэг тийм ч амар хялбар байхгүй бололтой. Гэхдээ чи өөрийнхөө тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэнэ. Зорилгоо тодорхой байлгаж, стратегиа хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал шүү. Сарын 2 дахь 10 хоногоос Сугар, Буд гараг болон Нарны нөлөөгөөр ажлын талбар дээр өөрийгөө харуулах цоо шинэ боломжууд гарч ирнэ. Энэ үед хувийн ирээдүйн төлөвлөгөөг эргэн харж, ахин бодолцож үзэх нь зүйтэй. Зорилгодоо амжилттай хүрэхийн тулд төсөөлөл, авьяас, тархи гурваа зэрэг ажиллуулаарай. Мөнгө санхүүг ивээгч Ангараг гараг Загаснуудын хувьд ээлтэй байрлалтай байх учир мөнгөөр гачигдалгүй, илүү ихийг хийх боломжтой байх болно. Гэхдээ өмнөх туршлага, сургамжуудаа мартаж болохгүй шүү. Загаснуудын бие болоод сэтгэлийн эрүүл мэнд сарын эхний 20 хоногт тун сайн байна. Эрч хүч, урам зоригтой байх ба эргэн тойрондоо ч тэдгээрээсээ харамгүй цацах болно. Сарын сүүлийн 10 хоног эмчилгээ, сувилгаа хийлгэх, гоо сайхандаа анхаарахад ээлтэй.


Эцэст нь хэлэхэд өөрийнхөө гол зорилгыг тодорхойлж, урдаа тавиад зөвхөн түүндээ төвлөрөн ажилла. Тууштай байна гэж яадгийг харуулаад өг.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!