Г.МАНДАХНАРАНГ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН ГЭЖ АМЕРИКЧУУД БИЧИЖ БАЙНА

🕔 2016/08/22 10:49

Г.МАНДАХНАРАНГ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН ГЭЖ АМЕРИКЧУУД БИЧИЖ БАЙНА

 

Манай бөх Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Набрузовтой таарч барилдаж, улмаар барилдааны төгсгөлд манай улсын бөх илүү оноотой байсан ч, шүүгчид сүүлийн оноог Набрузовт өглөө. Тэгснээр Узбекистаны талд хүрэл медаль очлоо.

Гуравдугаар тойрогт Г.Мандахнаранг ялсан Оросын бөх, Дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх барилдаанд Ихтиёр Набрузовыг 18:7 оноогоор ялсан юм. Сослан Романав ялсан учир Г.Мандахнаранд дагах барилдаан хийх боломж гарсан. Улмаар Канадын бөхтэй дагах барилдаан хийж  3:0 онооны харьцаагаар хожиж, Набрузовтай хүрлийн төлөөх барилдаан хийсэн юм.

191067-22082016-1471802068-856382860-wrestling

Ер нь бол түүний барилдааныг хүрэл медаль авсны дайтай сайн барилдсан гэж Монголчууд харж байгаа юм. Ямартаа л Америкийн чөлөөт бөхийн холбоо өөрийн твиттер хуудаснаа манай улсын бөхийг өмөөрч жиргэсэн байх юм. Г.Мандахнаранг 7-6 оноогоор ялж хүрэл медаль авсан ч, түүнийг баяраа тэмдэглэж байхад нь Набрузовт ямар нэг шалтгаанаар оноо өглөө гэхчлэн бичсэн байна.

Эх сурвалжийн линк: http://anews.mn/1002.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!