Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно

🕔 2016/08/15 08:33

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно

 

"Рио 2015" олимпийн наадмын боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар,  60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар өрсөлдөж байна.

 

Олимпийн наадмын боксын 56кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар хоёр тулаанаа өнгөрсөн шөнө хийж ялалт байгуулаад байна. Тэрбээр шилдэг наймд үлдэх тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын боксчин Дмитрий Асанаутай хийж,  2:1-ээр буулган авлаа.Ингэснээр манай боксчин шилдэг наймд үлдэж медалийн төлөө тулалдах эрхтэй болов.

 

Манай улсын зургаан боксчиноос одоогоор  Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар ялагдал хүлээгээд байгаа бол ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!