Чөлөөт бөхийн эхний өдөр япончууд бүх алтыг хамлаа

🕔 2016/08/18 14:36

Чөлөөт бөхийн эхний өдөр япончууд бүх алтыг хамлаа

 

Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-ын жингийн барилдаан болсон. Харамсалтай нь манай П.Орхон, О.Насанбурмаа нар медаль хүртэж чадсангүй.

Тэгвэл эхний өдөр Японы бөхчүүд гялалзаж, гурван жинд гурвууланд нь алтан медаль хүртлээ. Домогт бөх Каори Ичо 58 кг-ын жинд олимпийн дөрөв дэх алтан медалиа зүүж, гайхамшигтай амжилт үзүүллээ. Тэрбээр олимпийн дөрвөн алттай анхны бөх болсон юм.

48 кг-ын жинд Эри Тосака, 69 кг-ын жинд Сара Дошо нар мөн алтан медаль хүртсэн.

48 кг:

  1. Эри Тосака (Япон)
  2. Мария Стадник (Азербайжан)
  3. Элица Янкова (Болгар)
  4. Сунь Янан (БНХАУ)

58 кг:

1.Каори Ичо (Япон)

  1. Валерия Коблова (ОХУ)
  2. Марва Амри (Тунис)
  3. Сакши Малик (Энэтхэг)

69 кг:

  1. Сара Дошо (Япон)
  2. Наталья Воробьева (ОХУ)
  3. Женни Франссон (Швед)
  4. Эльмира Сыздыкова (Казахстан)

Р.Гэгээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!