И.ЭРДЭНЭЦОГ: АЙМГИЙН НААДМЫН БӨХИЙН ТУХАЙД:

🕔 2019/07/15 09:27
Тулгар төрийн 2228 жил, Их монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн Дундговь аймгийн баяр наадам долдугаар сарын 8-9-ны өдөр болж өнгөрлөө. Баяр наадмын бөхийн комисын зүгээс 128 бөх нээлттэй барилдуулна гэж байсан ч 8-ны өглөө бүртгэл эхлэхэд 160 гаруй бөх бүртгүүлсэн байлаа. Сумын цолтой болон залуу 30 гаруй бөхийг хасаад,128 болгож барилдуулья гэсэн яриа бөхийн асарт өрнөж байсан ч 256 бөх барилдуулахаар шийдвэрлэсэн юм.
Манай наадмаас нэгхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн наадам болж, Завхан, Булган, Говь-алтайн бөхчүүд десант буулгаж байна гэнэ, буцахдаа Дундговьд ирнэ дээ гэсэн яриа, таамаг нэг их зөрсөнгүй. Хүчит бөхийн барилдаанд улсын гарди Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд,Улсын харцага Л.Пүрэвжав, Ш.Уламбаяр, Өсөх идэр начин И.Ёндонсамбуу тэргүүтэй нийт  улсын 23 цолтон,  аймгийн 18 арслантай бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн. Манай цолтнуудаас у/өи/н Б.Чинзориг, у/н Э.Даш нар барилдсангүй. Мѳн а/н Ш.Ганбаяр бэртэлтэй, а/з Анандпүрэв,а/н Б.Амарбаяр, а/н Баттүвшин нарт оноолт үнэхээр хатуу таарчлаа. Сумын начин Т.Мягмаржав, Ж.Дамбадаржаа нар хоёрын оноолтод улсын цолтонгуудад тахим буулгаж, 3-ын даваа 9-ны өдрийн 13 цагаас эхлэхэд  сумын 7 заан ам даваанд барилдаснаас 5 нь цааш барилдахаар боллоо. Гурвын давааны эхэнд у/өи/начин И. Ёндонсамбуу, Адаацагийн а/н Ж.Ганхуягийг амлан авч, тахимдаж яваад, сунаж унаснаар 4-ийн давааны урьдчилсан оноолтод өөрчлөлтийг хийж орхилоо.
Дээрхи оноолтод у/х Л.Пүрэвжав, с/з Данзанрагчаатай таарсан ч барилдалгүй тахимаа өгсөн юм. у/н А.Алтанхуяг, а/н Мөнхтулгатай, у/н Ш.Дарханбат, а/н/н У.Мөнхчулуунтай, а/а Э.Ариунбуян, а/а Амгаланбаатартай таарсан нь хатуу учраанууд байлаа. Хүчит бөхийн барилдааны 5-ын давааны зүүн талыг у/г Ш.Жаргалсайхан, баруун талыг у/н Ц.Одбаяр нар магнайлан гарч, Хэнтийн нэг, Дундговийн  сумын 5 заан босч барилдсанаас Эрдэнэдалайн с/з Золбоот, у/н А.Алтанхуягаар 5 давж, цааш тэр эрчиндээ а/н/н У.Мөнхчулуун, а/а Б.Амгаланбаатар нарыг давж, АЙМГИЙН ЗААН-цолонд хүрсэнээр Эрдэнэдалай сум С.Баярмөнх, Золбоот гэсэн идэрхэн хоёр аймгийн заантай боллоо.
Өлзийтийн с/з С.Баттүвшин гэж Дундговийн "Шонхор -фитнес"клубын дасгалжуулагч, бие бялдар сайхантай даруухан дүү минь у/н Чагнаадоржийн Ганзоригоор аймгийн цолонд хүрлээ. Хавар болсон Халтар багшийн нэрэмжит барилдааны 3-ын даваанд у/н Б.Сериктэй үнэн сайн барилдсан билээ. Луусын с/з С.Лундаа, у/н Бадамсамбуугийн Ганхуягаар мөн тав давж, аймгийн начин цол хүртсэнээр Луус сум а/з С.Очирсүх, а/н С.Бүргэд гэсэн ах дүү гурван аймгийн цолтонтой боллоо. Аймгийн заан Чүлтэм гуайн хүү а/н Ч.Цогтбаяр, а/н Ч.Цогтбаатар гээд аав, хүү гурав бас бий лдээ...
Ш.Жаргалсайхан гаридаар 5 давсан Хэнтийн с/з Ганзоригийн эмээ нь Адаацаг сумын уугуул юм. Мөн өсвөр бөхийн барилдаанд үзүүрлэсэн а/х М.Намжилсүрэн ахын шавь хүүхэд Адаацагийнх л даа бас...Ѳнѳѳ жил Адаацаг нутгаас а/а Э.Ариунбуян, а/з Б.Амарбаяр, а/н Ж.Ганхуяг, с/з С.Даваасүрэн, с/н Т.Мягмаржав нарын зэргүүд амжилттай барилдлаа.
ДАНЗАНРАГЧАА...дахиад л болсонгүй дээ. Тэрээр Булган аймгийн харьяат у/өи/н Э.Энхбатын төрсөн дүү, Ѳмнѳговь аймагт үзүүрлэчихээд ирсэн а/з Э.Энхамгалантай тавын давааны төгсгөлд тунаж унасан юм.
Мөн энэ даваанд түрүүлэх л зорилготой а/х Б.Доржсүрэн, у/н Булганы Амарсайханаар, хурцална гэж ирсэн гэх Өмнөговийн а/а Б.Амгаланбаатарыг, нутгийн начин Ц.Одбаяр амалж, давааг нь ахиулсанаар 5 давж шѳвгѳрлѳѳ.Зургаагийн даваа дунд шѳвгийн наймын сонирхолтой барилдаан с/з Золбоот, а/н/н У.Мөнхчулуун нарын дунд өрнөж, Эрдэнэдалайн заан хөл авч, дэрлээд аймгийн харцага боллоо. Улсын начин Ш.Дарханбаттай үнэн хүчийг үзэж давсан Улаанхүү начны хүүг арслан болох нь л гэж харж байсан юмсан.
Баяр наадмын их шөвгийн дөрвөн бөх даага мордохтой зэрэгцэн гарч, аймгийн харцага Б.Доржсүрэн, аймгийн заан Э.Энх-Амгалантай өрөнгүүт хөлд нь орж цацаад олон жил хүрч чадаагүй долоогийн давааг гэтэлж, үзүүр түрүү булаалдахаар тугаа тойроод Гурвансайхан сумынхаа зүг болох, асрийн зүүн урдруу гүйлээ. Ноднингийн наадмаар түрүү бөх аймгийн арслан Э.Ариунбуянд уначихаад, яг энэ зүгрүү нулимастай алхаж байсаныг нь мэдэх юм аа.
Сумын заан Золбоот Өмнийн говийн арслангийн бяралхаж сугадсан мушгиаг нь дагуулж, хөмрөө болгож давсанаар аймгаас хоёр цолтон тэргүүн байр булаалцалдахаар шалгаран үлдсэн юм.
Түрүү, үзүүрийн барилдаан хэдхэн секундэд шийдэгдлээ.Өрөнгүүт хөлрүү л орно гэж бараг мэдэж л байсан байхдаа Золбоот..Дэлгэрбат хурц ч тэгж л зөвөлж, болгоомжлуулж байсан.Гэвч Гурвансайханы Доржсүрэн харцага.... цолоо гурвантаа баталсан эрэмбэ дээгүүр харцага 2019 оны Дундговь аймгийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч, АЙМГИЙН АРСЛАН цол хүртлээ. Сумаасаа анхны аймгийн арслан цол хүртэж байгаа бөх гэсэн үү. Малгайн залаан дээрээ таван хѳх зураастай эрэмбэ дээгүүр арслан цаашид сайн барилдана биз ээ.
Заа тэгээд..Юмс олон талтай лдаа..Цагаандэлгэрийнхэн ногт ганзагалаж ирсэн гэнэ, Булганы Энх-Амгалан түрүүлэх нь урд өдөр нь тодорхой болсон гэнэ, Пүүжээ харцага гурав дээр ам авахгүй удсан, Алтанхуяг начин Мөнхтулгатай яс үзэж давсан, гадны бөхчүүд танай аймгийнхан хоорондоо ямар сонин юм.,цолтонууд нь залуусаа дэмждэггүй юм уу даа гэх..нээлттэй нь дээр үү, хаалттай хийсэн нь дээр үү, Аймгийн ҮБХолбоо!!!!наадмын комисс гэх зэрэг яриа наадамчдын дунд нисэлдээд л....
Ямартай ч... Дундговь нутгаас авах л ёстой бөхчүүдээс нь цолоо авч, арслан, заан тус бүр нэг, хоёр начинтай наадав. Дараа жилийн наадам...хол байна даа..сайхан наадаарай!

Ишцогийн ЭРДЭНЭЦОГ /Адаацаг сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, Сайнцагаан сумын зургадугаар /Боржгин/ багийн Засаг дарга/ И.ЭРДЭНЭЦОГ: АЙМГИЙН НААДМЫН БӨХИЙН ТУХАЙД:
 
И.ЭРДЭНЭЦОГ: АЙМГИЙН НААДМЫН БӨХИЙН ТУХАЙД:
 
И.ЭРДЭНЭЦОГ: АЙМГИЙН НААДМЫН БӨХИЙН ТУХАЙД:

 

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!