МАНДАЛГОВЬД БОЛСОН Б.ХАЛТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЛЭЭ

🕔 2019/05/12 09:34
"Өчигдөр Мандалговьд үндэсний бөхийн  маш сайхан бөхийн барилдаан боллоо” гэж бөх сонирхогч эмэгтэй Д.Нэргүй мэдээллээ.  Энэ эмэгтэй үндэсний болоод сумо, жүдо, чөлөөт... гээд бүх л төрлийн  бөхийн спортын талаар эрчүүдээс илүү мэдлэгтэй, бөхийн талаар арвин мэдлэг хуримтлуулсан хүн,  Дундговь аймагтаа энэ талаар содон хоббитой цор ганц эмэгтэй гэдгийг онцолъё.  Тэр цааш нь бичихдээ "Хэдийгээр цасаар шуурч цаг агаар тогтуун биш бсан ч ирж зодоглосон бөхчүүддээ талархал илэрхийлье. Зохион байгуулсан Халтар багшийн гэр бүл, үр хүүхдэд баярлалаа. Энэхүү барилдааны зүүн жигүүрийг Улсын арслан Р.Пүрэвдагва, баруун жигүүрийг улсын заан Б.Батмөнх нар манлайлж Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын хачин Б.Сангисүрэн, Ц.Одбаяр, Д.Анар. Ч.Хөхчирэнгэр, Б.Серик, Г.Ганжад, Ж.Дагва-Очир, Б.Даваа-Очир нарын улсын цолтнууд болон энэ цаг үеийн шилдэг аймгийн цолтой 64 бөх хүч үзэж Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат улсын начин Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэлээ” гэж мэдээлснийг олноо хүргэж байна.. Шинэ сэрэг мэдээ хүргэсэн Д.Нэргүйд баярлалаа.

МАНДАЛГОВЬД БОЛСОН Б.ХАЛТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЛЭЭ

 

МАНДАЛГОВЬД БОЛСОН Б.ХАЛТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЛЭЭ

 

МАНДАЛГОВЬД БОЛСОН Б.ХАЛТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!