Татвар нэмэхийн оронд амласан амлалтаа биелүүлсэн чинь дээрдээ МАН-ынхаан

🕔 2019/05/16 11:06

Өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулж гарч ирсэн МАН-ынхан сонгуулийн үеэр маш сайхан зүйлүүдийг амлаж, мөрийнхөтөлбөртөө түүнийгээ тусгасныг хэн хүнгүй сайн санаж байгаа байх. МАН сонгуулийн дараа УИХ-ыг шинээр эмхлэн байгуулж, мөнөөх газрын наймаачин гэгддэг М.Энхболдыгоо УИХ-ын даргаар томилчихож билээ. Тэгээд төд удалгүй бөөн хэрүүл уруул болж байж "топор”хочит У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон ба өдгөө тэр нь энд тэнд шав тавьсан нэртэйгээр ажил төрлөө явуулж байгааг бид бүхэн сайн мэднэ.
Гэхдээ хамгийн гайхалтай нь МАН-ынхан засгийн эрхийг авснаасаа хойш нэг юмыг улиг болтолярьдаг болсон нь өнгөрсөн хугацаанд засаг барьсан Ардчилсан намынхан Монгол улсыг сүйрүүлээд хаячихаж, тэд өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг барихдаа энэ улсын эдийн засгийг бүрэн унагаж хаясан гэж байнга ярьдаг болсон билээ.Олон түмэн санаж л байгаа байх.Урьд нь ардчилсан намынхныг засгийн эрх авахаас өмнө МАН-ынхан бас л сайжруулна, сайн сайхан болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд яадаг байлаа. Тэр нь бас л худлаа хоосон амлалт болж хувирдаг байсан нь нууц биш.
Гэтэл одоо бүхэл бүтэн дөрвийн дөрвөн жил өнгөрч, УИХ-ын сонгууль хаяанд тулж ирчихээд байхад тэд өнөөх улиг болсон юмаа өнөөг хүртэл ярьсаар л сууна.Хамгийн наад зах нь л гэхэд МАН-ынхан дарга даамал хийх хүнээ ч олигтой сонгоод ч томилчихож чадахгүй, юу ч мэдэхгүй мангардуу хүмүүсийг томилдог нь үнэхээрийн дургүй хүргэмээр.Тэгээд тэдний зарим нь гэмт хэрэгт хүртэл холбогдох нь энүүхэнд бөгөөд харамсалтай нь тэд үүнийгээ юман чинээнд огт боддоггүй нь туйлын гайхалтай.Тэр нь ч аргагүй биз. Тэртээ тэргүй ийм хүмүүсээр төр засгаа удирдуулж байгаадаа ард түмэн халширчихсан хойно.
Тэр үүднээсээ эрх баригч коммунист намынхананх сонгуулийн үеэр маш их юм амлаж, төрд гарч ирснээ уул нь санавал дээр юмсан. Харамсалтай нь сүүлийн үеийн тоо баримтаас харахад МАН-ынхны өнөө амлаад байсан мөрийн хөтөлбөрүүд нь огтхон ч биелэх шинжгүй нь тодорхой болж, дашийн шог болох нь нэгэнт илэрхий боллоо. Өнөөдөр МАН-ынхан тэрний татварыг тэгж нэмэгдүүлнэ, энэнийг татварыг тэгж нэмнэ гэж байнга ярьж байна. Ингэж билэг дэмбэрэлгүй юм ярьсаар байгаад ард түмнийг бүр туйлдуулж гүйцэх нь тэд.
Дэлхийн улс орны төр засгийн тэргүүн нар "Улс орны эдийн засаг хүнд байгаа үед ч гэсэн боломж бололцоо хаа нэгтээ байж л байдаг” гэж ярьцгаадаг юм билээ. Түүнээс биш эд нар шиг "Эндээс тэдэн төгрөг иджээ, тэндээс тийм авлига авчээ, тийм болохоор хасаад, хэмнээд байхаас аргагүй” гэж ярьдаггүй юм байна билээ.Улс орныхоо эдийн засгийг сэргээгээд ирсэн хамгийн тод жишээ гэхэд л хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путиний хийж бүтээсэн асар их бүтээн байгуулалтуудыг дурдаж болж байна.
В.Путин ч гэсэн ялгаагүй авлига, хээл хахуульд идэгдсэн, хэдэн олигархууд нь дураараа дургисан, энд тэндгүй террорист халдлага гарсан, танхай балмад явдал гаарсан, тийм л улс орныг хүлээж авсан. Тэгээд юу боллоо. Тэр хүн ганц хоёрхон жилийн дотор Орос орныг хөл дээр нь босгоод ирсэн.Харин манайд бол эсрэгээрээ тэрний татварыг тэгж нэмнэ, энэний татварыг тэгж нэмнэ гэхчилэн хий хоосон юм ярьж өдөр бүр сүржигнэж суудаг болсон. Анхнаасаа хийж бүтээж чадахгүй, мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй байсан юм бол, яах гэж тэгж худал амладаг юм.Эрх баригч МАН-ынханд хандаж хэлэхэдсайд, дарга болох сайхан ч тэрнийг дагаад асар том хариуцлага ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.Түүнээс биш ард түмнийхээ амьдралийг сайжруулна гэж гарч ирчихээд тэгж ч хасна, ингэж ч хэмнэнэ гэж яриад суумааргүй байна. Тэр үүднээсээ ард түмэн чинь та нарыг анх сонгохдоо маш их юм хүсэн хүлээж та бүхнийг сонгосон гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг дахин сануулж хэлэхийг хүсч байна та нарт.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!