Хүчирхийлэл Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дундговьд хамгийн олноор бүртгэгджээ

🕔 2018/06/14 16:37

 

Хүчирхийлэл Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дундговьд хамгийн олноор бүртгэгджээ

 

Амьдралдаа бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Улаанбаатар хотод хамгийн их буюу 22.1 хувь байна. Сүүлийн 12 сард бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг аймгуудаар авч үзвэл, Говь-сүмбэрт 7.3 хувь, Архангайд 6,8 хувь, Ховд аймагт хамгийн бага буюу 1.1 хувь байна.

Орхон аймгийн эмэгтэйчүүдийн 18.1 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Мөн амьдралдаа бусдын зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дундговь, болон Улаанбаатар хотод улсын дунджаас дээгүүр байна. Эндээс харахад хөдөө орон нутагтай харьцуулахад  хот, суурин газар амьдардаг эмэгтэйчүүд бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд илүү өртжээ. Ихэвчлэн  гэр бүлийн бусад гишүүд энэ төрлийн хүчирхийллийг үйлддэг аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!