ТАМГЫН ГАЗАР НЭГДСЭН БАЙРНЫХАА ТӨВ ХААЛГАНЫ ӨМНӨХ ЗОГСООЛД ЗӨВХӨН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ЗОРЬЖ ИРСЭН ИРГЭД МАШИНАА БАЙРШУУЛАХААР ЖУРАМЛАВ

🕔 2019/04/30 22:45
Дундговь аймгийн удирдах байгууллага 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний
жил” болгон зарласан. Энэ хүрээнд төлөвлөж хэрэгжүүлж байгаа ажил ч нэлээд бий. Харин  сая Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар нэгэн өвөрмөц журам гарган өчигдрөөс мөрдөж эхэллээ. Тэр нь Тамгын газрын байрны төв хаалганы өмнөх талбайд  аймгийн удирдлагаас аваад төрийн албан хаагчид, агентлагийн дарга нар машинаа байршуулахыг хориглосон явдал юм.  Харин 0001, 0002, 0003, 0004 гэсэн дугаартай машинууд төв хаалганы харалдаа түр зогсолт хийн даргаа буулгаад явах аж.    Тамгын газрын байрны ард болон зүүн  тал дахь авто зогсоолд төрийн албан хаагчид болон аймгийн удирдлага машинаа байршуулна.  Ингэснээр Тамгын газрын төв хаалганы өмнөх зогсоолд  зөвхөн төрийн үйлчилгээ авах, дарга нартай уулзахаар зорьж ирсэн иргэд машинаа тавьж байх боллоо.   Цагаан толгойн үсэг А-гаас эхэлдэг шиг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” иргэн рүү хандсэн энэ мэт жижиг зүйлээс эхэлнэ гэж үзсэн аж.
С.ПҮРЭВСҮРЭН

ТАМГЫН ГАЗАР НЭГДСЭН БАЙРНЫХАА  ТӨВ ХААЛГАНЫ ӨМНӨХ ЗОГСООЛД ЗӨВХӨН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ЗОРЬЖ ИРСЭН ИРГЭД МАШИНАА БАЙРШУУЛАХААР ЖУРАМЛАВ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!