Ц.Элбэгдоржийн хонгилын шүүгч, прокурорууд нас барсан хүнд ял ногдуулж байсан гашуун түүх
Өнгөрсөн оны сүүлээр "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд Ерөнхийлөгч асан Ц,Элбэгдорж, Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарыг гэм зэмгүй бизнесменүүдийг хэрхэн дарамталж олон зуун сая төгрөг авч байсан тухай мэдээллийг ил болгож тэдний нүүрний арьсыг хуу татаж олны анхаарлын төвд оруулсан. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн болохыг баталсан 26 минутын бичлэг ил болж хуулийнханы үнэн нүүр царайг ил болголлоо.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн шударга ёсыг булшилж олон гэм нүгэл үйлдэж байсан удаатай. Тодруулбал, хонгилынхон 2014 онд бизнесмен Х.Анхбаяр, Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан нарыг хилс хэрэгт гүтгэн, авлигын хэргээр яллаж байсан. Ингэхдээ Д.Амарсайхан агсныг яллагдагчаар татсан тогтоол үйлдэлгүй, яллагдагчаар байцаан цагдан хорьж, нас барсаных нь дараа шүүх хурлыг нь хийж гэм буруутайд тооцож байсан юм. Ямартай ч амьгүй албатуудын дүрд хувирсан байцаагч, прокурор, анхан болон даваж заалдах шатны шүүгчид Д.Амарсайхан агсныг яллан гэм буруутайд тооцон, алх цохиж байсан бол Улсын Дээд шүүхийн шүүгчид талийгаачийг цагаатгалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо гэм зэмгүй бизнесменийг гэм буруутайд тооцож ялыг нь хэвээр үлдээж байсан нь 21 дүгээр зууны хамгийн хачирхалтай шүүхийн шийдвэр хэмээн нэрлэгдэж байсан юм.
Энэ бүх үйл явдлаас харахад С.Зориг агсны хэрэг дээр зохион байгуулалттайгаар ажилласан хонгилийн мафичид Д.Амарсайхан агсны хэрэг дээр ч мөн адилхан ажиллажээ гэж харагдаж байна. Эцэст нь эздийн дохио зангаагаар хөдөлдөг хууль хүчнийхэн гэм зэмгүй энэ мэт олон хүнийг учруулсан хохирол байхгүй, хийсэн хэрэг байхгүйг мэдсээр байж хэрэгтэн, ялтан болгож хэлмэгдүүлж байсанг тогтоох цаг нь одоо л ирж буй бололтой.
Р.Саруул