С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХЭРЭГТНҮҮДИЙН ЯЛЫН ТОГТООЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

🕔 2016/12/28 11:24

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХЭРЭГТНҮҮДИЙН ЯЛЫН ТОГТООЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

 

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж дууссан. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид болсон уг шүүх хурал өчигдөр 13:00 цагийн үед өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн ялын тогтоолыг уншиж танилцууллаа. Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээг оноосон юм.

Шүүх бүрэлдэхүүний уншиж танилцуулсан ялын тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд;

Шүүгдэгч Т.Чимгээг бусадтай бүлэглэж, шунхайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Прокуророос шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй;

3. Шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаанд хорих ялаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар;

Шүүгдэгч Т.Чимгээг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт оногдуулсан 25 жил хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 жилийн хугацаанд;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жил хорих ялд багтааж, биеэр эдлэх ялыг 25 жилийн хугацаанд тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарт Орхон аймгийн сум дундын шүүхээс 2010 оны 6 сарын 16-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 25 жилийн хорих ял оногдуулснаас эдлээгүй хугацаа 16 жил 7 сар 9 хоногийн хугацаанд хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 25 жил хорих хугацаанд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаанд хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Содномдаржааг тус тус онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.11 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржаад оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 23 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг  онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ц.Амгаланбаатарт оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 20 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг  онцгой дэглэмтэй хорих ангид;

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар 484 хоног, Т.Чимгээ 484 хоног, Б.Содномдаржаа 484 хоног цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хоногт тооцсугай.

9. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Оюун, Хишгээ, Мөнхжаргал нар төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар шийдвэрлэхийг тэмдэглэсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

12. Энэ тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдол тогтоолыг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Даргалагч шүүгч, ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ” гэжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!