Д.Трамп: "Бүх хоригоо цуцлуулах БНАСАУ-ын хүсэлтийг хүлээн авах боломжгүй"

🕔 2019/02/28 18:48

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын талаар Ханой хотноо хэвлэлийн хурал хийлээ. "Умард Солонгос биднийг хоригоо цуцлахыг хүссэн. Харин АНУ тийм алхам хийх боломжгүй” гэж Д.Трамп мэдэгдлээ. Тэрээр цааш нь "Бүх хоригоо цуцалсан тохиолдолд тэд зарим цөмийн реактороо устгах санал тавьсан.Бүгдийг нь биш.Тиймээс бид саналаас нь татгалзах хэрэгтэй боллоо. Гэхдээ талууд яриа хэлэлцээрт эргэж орно. Залуу удирдагч дахин цөмийн зэвсэг туршихгүй гэсэн амлалт өгсөн байгаа. Бидний харилцаанд ямар нэгэн асуудал үүсээгүй. Ким Жон Ун хэлэлцээрт хараахан бэлэн бус байлаа" гэжээ.

http://eagle.mn/

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!