Трамп Хятад улсыг гэрээнд нэгтгэхийг шаардав

🕔 2018/10/23 18:27

 

Трамп Хятад улсыг гэрээнд нэгтгэхийг шаардав

 

Хятад улс ч мөн адил Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнд нэгдэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Трампын хэлснээр, Орос болон Хятад "ухаан суух хүртэл” АНУ цөмийн зэвсгийнхээ тоог нэмэгдүүлэх болно.

"Бид хэнээс ч илүү их мөнгөтэй. Тэднийг "ухаан суух хүртэл” бид энэ зэвсгийг бүтээсээр байх болно. Харин тэд ухаан суух үед бид хянамгай байж, цөмийн зэвсэг бүтээхээ зогсооно. Ингэхдээ зөвхөн зогсоогоод зогсохгүйгээр тоог нь хорогдуулна. Бид үүнийг баяртайгаар хийх байсан. Гэвч тэд гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна” гэж Трамп хэлжээ.

Түүний энэ үг нь ОХУ, Хятад төдийгүй "энэ тоглоомыг тоглохыг хүсч буй” улс орнуудын хувьд сүрдүүлэг гэдгийг Трамп нэмж хэлсэн байна. "Ингэж болохгүй. Надтай ингэж тоглох хэрэггүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь "Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө, Хятадын нийт баллистик пуужингуудын гуравны нэгээс тал хүртэлх нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнд хамаардаггүй болохыг мэдэгдсэн байна.

Гэрээг олон талт болгох асуудлыг бүр 2001-2004 онд Жорж Бушийн засаглалын үед хэлэлцсэн байсан гэж Болтон нэмж хэлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!