Хэн хүн хэлэмгүй, хэн нэгэн сонсомгүй үг ч гэж байдаг

🕔 2019/02/28 11:43

 

Хүний амьдралд чухаг мөртөө 
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий. 
Хүй ертөнцөд элбэг мөртөө 
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий... гэж нэгэн найрагчийн мөр бий. 
Хэн хүн хэлэмгүй, хэн нэгэн сонсомгүй үг ч гэж байдаг. 
ҮНЭН санагдсан бүхнийг хэн бүхэн хэлж, хийрхээд баймгүй л байдаг юм.

Бидний Монгол улс хоёр хүчирхэг том хөршийн дунд хавчуулагдан оршдог, хүн ам цөөн, хөгжил дэвшил буурай орон билээ.
Хойд хөрш маань дэлхийд газар нутгаараа тэргүүлдэг. Урд хөрш маань хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Эдийн засаг, хөгжлийн хувьд дэлхийн бодлогыг тодорхойлогч улс гүрнүүд. Эд нар "гадагшаагаа тэлэх" бодлого хэрэгжүүлж яваа гүрнүүд. 
Ийм улс гүрнүүдийн дунд хавчуулагдан оршдог улс орон ямар байх ёстой юм бол? !!!
Молор-Эрдэнийн хэлж буйгаар зан заншил, удам судраа үгүйсгээд, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхнаа гээд задгай, эх захгүй аашлаад байж болох болов уу?!
Тэр тусмаа алт эрднэс дүүрэн өвөртөлчихөөд амьтны шунал, занал дундуур ажиг сэжиггүй алхаад байж болдог юм болуу?!
1961 онд тусгаар тогтнолоо баталгаажуулж, НҮБ-д элсэн ороход юу бидний тусгаар тогтнолын баталгаа болж байлаа???
1-рт. ард иргэдийн эх оронч үзэл санаа
2-рт. үндэсний соёл иргэншил, удам угсаа
3-рт улс орны хөгжил, дэвшил
4-рт шашин шүтлэг, зан заншил
5-рт үндэсний урлаг уран сайхан... зэрэг үзүүлэлтүүд л биднийг хөтлөн НҮБ-ын хаалгаар хөтлөн оруулж байсныг хэн хүнгүй мэдэж байгаа байх, мэдэх ч албатай байх.
Үүнийг батлан нотлохоор АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри Уэльс 1944н онд Монголд айлчлан ирж, дээрхи үзүүлэлтүүдтэй онцгойлон танилцаад, "Монгол улсыг тусгаар улс байх ёстой юм байнаа" гэдгийг олон улсад илтгэж, НҮБ-ын өмнө танилцуулан баталж байсан шүү дээ. 
Гэтэл 58н жилийн дараа өнөөдөр энэ гол үзүүлэлтүүд маань Молор-Эрдэнэ мэтийн залуусын ухвар мөчид бодлоор үнэгүйдэн үгүйсгэгдэх учиртай юм гэж үү???
Өнөөдөр бидэнтэй нэгэн дээвэр дор нэгдэн буй Казак үндэстэнгүүд маань ёс заншил, удам угсаагаа ямар их нандигнан хайрлаж байгааг бэлхнээ бид харж байгаа. Бид ч тэднийгээ маш ид ихээр хүндэтгэдэг. ЮУНЫ ТУЛД ВЭ? Уусан устчихгүйн тулд шүү дээ! Бид ч гэсэн нэгэн үндэснийхээ соёл иргэншлийг уусган устгачихгүйн тулд шүү дээ! Өнөө урд хөршийн маань харъяанд оршин буй элэг нэгт ӨвөрМонголчууд минь ч гэсэн үндэснийхээ ёс уламжлалыг хадгалан хамгаалахын хажуугаар улам бүр лавшруулан баталгаажуулж байна. ЮУНЫ ТУЛД ВЭ? Эд нар маань туурга тусгаарлах гэсэндээ бус шүү дээ. Уусан үгүй болчихгүйн тулд шүү дээ! Үндэсний ёс заншил, удам угсаа гэдэг ийм л эрхэм нандин зүйл юм шүү дээ. 
Тэгвэл бид хэдийгээр тусгаар улс ч гэлээ уусан ууршин алга болохгүй гэж үү? Энэ хоёр том хүчирхэг улсын дунд хавчуулагдан амьдарч байгаа бидний ёс заншил, удам угсаа үгүй болбол хойд урд хөршөөсөө юугаараа бид ялгарах юм бэ? Ялгарахгүй болбол өнөө бидний төр засгийг хэн ч барьж болох болноо доо. Тэр цагт бидний засгийн эрх өөр хүмүүсийн гарт очиж, улсын маань төр "тоглоомын засгийн газар" болбол яахав?! Тусгаар тогтнол маань билигдлийн чанартай болбол яах юм бэ? Алсдаа бид уусан алга болохгүй гэж үү?! Гурван сая иргэн Тэрбум гаруй хүн амын хажууд юу болохов??? 
Алс холын Герман улсыг дуурайж "хэнээ алдаж" болохгүй байх аа! 
"Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө" гэдэг шиг бид орон зай, цаг хугацаа, нөхцөл байдлаа тооцоолохгүйгээр хамаагүй тэгж аашилж болдоггүй байх шүү !!!
Амаа ангайсан мангас мэт биднийг отож буй улс гүрнүүд олон бий шүү!!! Тэд ч бас зүгээр ч нэг амаа ангайгаад тосоод суугаагүй байх. Энэ мэт Молор"Эрдэнэ мэтийнхнийг хөөргөж байгаад улс үндэсний минь ёс заншил, удам угсаа, итгэл үнэмшлийг минь үгүй хийхээр өөгшүүлэн дэвэргэж ч байгаа байх. Энэ бүгд маань л үгүй болбол бид "бэлэн хоол" мэт амархаан тэдний аманд гүйгээд орчих байлгүй. Бидэнд эдийн засаг гээд гавих юм байхгүй. хөгжил гээд шалих юм байхгүй. Энэ хоёргүйгээр бидний хүч дорой болж байгаа юм. Дээр нь ард иргэдийн эх оронч үзэл санаа үгүй болж байгаа. Ингэхээр бараг л есөн шид нь бүрэлдчихээд байгаа энэ үед гагцхүү бидний ёс заншил, удам судар маань л биднийг торгоож байгаа юм шүү дээ. Тэртээ 20-р зуунд Гитлер гэх нөхөр зүгээр ч нэг -Монголыг эзлэхгүй гэж хийрхээгүй байх шүү. Удам угсааг минь л бодолцож тийн дуугарсан байх. Удам судар, ёс заншил гэдэг ийм л хүчтэй зүйл юм шүү дээ. Тэгэхээр Молор-Эрдэнэ шиг амныхаа салиагаар хамаагүй тургичихаж боломгүй л байгаа биз дээ. 
Хүн ер нь хэзээ? хаана? юу ярих, ярихгүйгээ мэдэж баймаар байдаг юм. ҮНЭН гээд чалчаад байж болдоггүй л байхгүй юу
Цаг хугацаа, нөхцөл байдлаа үнэлж цэгнэж байж л дуугарах учиртай юм.
Үнэн бүхнийг үнэн гээд хашгачаад байж болохгүй ш дээ
Жишээ нь: Бидний үүх түүх бичигдсэн баримт сэлтээр нь аваад үзэхэд барих барьцгүй байгаа нь үнэн л дээ. Гэхдээ тэглээ гээд Чингис гэж байгаагүй гэж тунхаглаад байж болдоггүй л байхгүй юу. Молор-Эрдэнэ хэлж байна лээ. -Чингисийг байсан гэхэд би итгэхгүй. Зохиомол түүх шиг миний тархинд буудаггүй гэх мөртлөө -Чингис бол ном эрдмийн эсрэг хүн байсан. Номын сан, эрдмийн өргөөг шатаасан муу хүн байсан гэж нотлоод байгаа юм. Тэгэхээр энэ хүний үгнээс Чингис гэж байсан, эс байсан гэж үзэх аргагүй болж байгаа биз дээ? Тийм ээ? Байгаагүй мөртлөө номын сан шатаагаад явж байсан болж байна уу? Эсвэл байгаагүй юм чинь номын сан шатаагаагүй гэж үзэх үү? Хачин төөрөгдөлд оруулж байгаа биз дээ?! Тээ? Философич, дээр нь эрдэмтэн профессор хүний амнаас гарах үг мөн үү?!!! Өөрийнхөө үгийг үгүйсгээд хоёр утгатай үг яриад явж байж болдог юм уу?
Мөн цагаан сарын тухай ярьж байна лээ. АЗИ даяар тэмдэглэж байгаа баяр гэж өөрөө хэлж байгаа юм. Гэсэн мөртлөө Монголчууд бид тэмдэглээд байх шаардлагагүй. Улаанбаатар хотод бүүрч зохимжгүй гэх. АЗИ-ийн соёл иргэншлээс энэ хүн татгалзаад хаачих гэж байгаа хүн бэ? Дэлхийн тэргүүлэх зэргийн хөгжилтэйй улс гүрэн нь ч тэмдэглэж байна. Хөгжингүй буурай нь ч тэмдэглэж байна. Биднийг АЗИ-аас тусгаарлаад хааш нь хөтлөх гээд байгаа юм? Ойлгомжгүй байгаа биз дээ Тийм ээ?

Гэх мэтчилэнгээр энэ хүний үзэл санаа маш тогтворгүйн дээр хорон байгаа гэж юухэв? Ядаж байхад манай хийрхүү, ухвар мөчид ойворгончууд энэ хүний үгийг өлгөж аваад философичийн дүр эсгэн жүжиг тавьж байгаа гэж юухэв. "Дэвхрэг дэвхрээд буух гараа мэддэггүй юм гэнэ лээ" Түүн шиг манай зарим залуучууд, боловсролтнууд даанч бодлогогүй дэвхэрч, дэрвэцгээх юм даа. Хаана, хэзээ, ямар нөхцөлд бид оршин тогтнож байгаагаа хийгээд юунд хүрэхэв? эцсийн үр дүн юув? гэдгээ даанч тооцоолохгүй юм. ҮНЭН гэж санагдсан бүхнээ үг дуугүй даган дэрвэчихгээд байх юм. ҮНЭН дундаас авах ч юм бий, хаях ч юм бий. ҮНЭН бүхэн хэрэгтэй ч байдаггүй юм. 
Жишээ нь: Үхэх нь ҮНЭНЭЭС хойш ОДОО ҮХЧИХЬЕ гээд үхчихэж болохгүй биз дээ? Тийм ээ?!
Үүн шиг ҮНЭН болгоныг ч үлгэрлэн дагаад ч байж болдоггүй байх аа!!!

Молор-Эрдэнэ үнэний ортой л юм хэлсэн. Үгүйсгэхгүй. Гэвч цаг үеэ олоогүй, нөхцөл байдлаа тодруулаагүй, амныхаа зоргоор л чалчсан хэрэг. Ухаантай боловсролтой гэхэд дэндүү болчимгүй дуугарч байна лээ. Философич, доктор профессор гэхэд даанч томоогүй хүүхэд шиг хэлэх хэлэхгүй үгээ мэдэхгүй томоогүйтэж байна лээ дээ

Дэлхийн хөгжил дэвшилийг авч ашиглалгүй яахав. Гэсэн ч уламжлал, соёл иргэшлээ хослуулан авч явахгүй бол энэ цөөхүүлхнээ бид чинь үгүй болчихно гэдгийг өдий зэргийн хүн тооцоолчихож болмоордоо. Бид үгүй болчихвол хөгжил дэвшил, хот хүрээ, улс орон ямар хэрэгтэй юм? Хэн нэгний л бэлэн зууш болчихно ш дээ. Тийм үү дээ? Үгүй юу?

Батболд.Х

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!