DUNDGOVI.mn 2-Р САРЫН ОНЦЛОХ ХҮНЭЭР ДЭЛГЭРИЙН ДОРЖСҮРЭНГ НЭРЛЭЛЭЭ

🕔 2019/02/23 20:37
Dundgovi.mn сайт 2 дугаар сарын онцлох хүнээр ТХДЖТ-ын дарга, уран сайхны удирдаач Дэлгэрийн Доржсүрэнг нэрлэлээ.  Д.Доржсүрэн Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн их золголтын үеэр  "Урлаг, соёлын2018 оны шилдэг"-ээр шалгарч шагнагдлаа.  "Нутгийн зөвлөлийн шилдэг"-т олгодог "Алтан тэмээ" цом, мөнгөн шагналыг Д.Доржсүрэн хоёр дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд энэ  цомыг хоёр дахь удаагаа хүртсэн анхны хүн юм.  Энэ бүхний нь  тухай мэдээлэл Цахим хуудсанд хамгийн олон давтамжтай ЛАЙК авсан юм. Тэдгээр цахим мэдээлэл хамгийн олон хандалт авч сэтгэгдэл үлдээгчид хэдэн мянгаараа  "Сүрлэг сайхан хүн байна" "Нүдээ олсон шагнал" хэмээн бичиж байлаа.
Манай сайт  нь 100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн Монголын үндэсний сайтын хөгжлийн холбооны "Шилдэг сайт"-д олгодог ЛАЙК цомын эзэн Dundgovi.mn сайт тухайн сард хамгийн олон давтамжтайгаар бичигдэж хамгийн олон хандалт авсан эрхмийг сар бүр ийнхүү  нэрлэж байгаа билээ. 2019 оны нэгдүгээр сард аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатарыг нэрлэсэн билээ.

DUNDGOVI.mn 2-Р САРЫН ОНЦЛОХ ХҮНЭЭР ДЭЛГЭРИЙН ДОРЖСҮРЭНГ НЭРЛЭЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!