МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДӨРВӨН ЖИЛ ТУТМЫН ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🕔 2019/02/11 13:18
Дундговь аймгийн Музейн  үзмэрийн тооллого  үргэлжилж байна. Өнгөрөгч оны сүүлчээр аймгийн засаг даргын захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл ахлагчтай ажлын хэсгийн эхлүүлсэн энэ тооллого төлөвлөсөн ажлын 78,8 хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд энэ сарын 18-наас сумдын Орон нутаг судлах танхим дахь үзмэрт тооллого явуулах юм. Дөрвөн жил тутам нэг удаа явагддаг тооллогын энэ нүсэр ажилд 1,1 сая гаруй төгрөг төсөвлөгдсөн  бөгөаөд орон нутагт явж хийх тооллого хийхэд шаардагдах зардал дутагдалтай байгаа аж. Нөгөө талаар он удаан жил хадгалагдсан үзмэртэй ажиллахад хортой бодис ихээр ялгарч ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлдгийг  энд бас онцолж байлаа.

МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДӨРВӨН ЖИЛ ТУТМЫН ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!