ДУНДГОВИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

🕔 2019/02/08 19:25
Улаанбаатар хотоос шинийн нэгэнд гэр бvлээрээ зургаан хүн Дундговь аймаг руу золголт хийхээр зорчиж явсан машиныг /Дэлгэрцогт сумаас хойш 15 км -т оройн18 цаг орчимд Дундговь талаас cаарал енгетэй PRADO жип эсрэг урсгалаас гvйцэд тvрvvлэн, маш хурдтай урдаас нь орж ирж шахсанаас болж, маш эмгэнэлтэй аваар гарч гэр бүлийн тэргүүн Д.Бямбасvрэн газар дээрээ нас барж, гэр бvлийн гишvvд бvгд маш хvнд гэмтэл, бэртэл авч одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа маш харамсалтай осол болжээ. Замын дvрэм зерчиж, маш хурдтай орж ирэн шахсан саарал Прадог эрж хайж байгаа тул vзсэн харсан зорчигч, жолооч нар замын цагдаад мэдэгдэж,  холбоо барихыг цахим хуудсаар сонордуулсан байна.
  Сонордуулгад  хэрвээ ямар нэг мэдээлэл бүхий иргэн байвал Холбоо барих утасыг 91914797, 99104798, 99089651, 99104299, 9511600 гэж тэмдэглэжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!