Буузаа хэрхэн хөлдөөх вэ?

🕔 2019/01/19 15:12

Сар шинийн баяр хаяанд ирж, бууз банш, бэлэг сэлт гээд бэлтгэх зүйл олон. Магадгүй зарим нь буузаа хийгээд эхэлсэн биз. Харин буузаа гадаа хөлдөөнө гэдэг утаатай Улаанбаатарчуудад хүндхэн асуудал. Учир нь, гамшгийн хэмжээнд хүрсэн утаа, үүний тортог дунд буузаа хөлдөөнө гэдэг эрсдэлтэй юм.

Агаарт байгаа бохирдол буузан дээр тунаад үлдэх магадлалтай. Тухайлбал, диоксин гэж нэгдэл байдаг. Энэ нь машины яндангийн утаа, дутуу шаталтын нэгдлүүдээс үүсдэг. Дэгдэмхий нэгдэл учраас агаарт байж байдаг. Энэ нь буузаа хөлдөөх үед буузан дээр унаж болно. Хүмүүс нүдэнд харагдах тортог байхгүй юм чинь гадаа хөлдөөж болно гэж боддог. Ийм хүнсийг идсэний дараа химийн нэгдлүүд бидний биед хуримтлагдсаар хэдэн жилийн дараа магадгүй ходоодны шарх, цаашлаад хавдар үүсгэж, гений түвшинд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Буузаа бүтүү уутанд хадгалах хэрэгтэй

Хөлдөөгч байхгүй хүмүүс тагтан дээрээ, эсвэл гадаа хадгалдаг. Ингэхдээ аль болох агаартай шүргэлцүүлэхгүйгээр, битүү уутанд хадгалах ёстой.

Гялгар уутанд хадгалах болбол яг хүнсний зориулалттайг нь сонгож авч хэрэглэх шаардлагатай. Хүнсний зориулалттай гэдгийг яаж мэдэх вэ гэхээр аль болох өнгөгүй, үнэргүй байх тусмаа л анхны нийлэг материал гэсэн үг. Мөн даавуун уут байж болно. Гэхдээ даавуу нь өөрөө агаар нэвтрүүлдэг. Тэгэхээр хэчнээн амыг нь битүүлсэн ч гэсэн нарийн ширхэгтэй тоосонцрыг шингээх магадлалтай ажээ.

Т.Сайнбуян 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!